ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Өнөөдөр 2021.11.08. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 07 цаг 48 минутад мандлаа, 17 цаг 24 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -2 хэм, шөнөдөө -14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.    

Өнөөдөр Олон улсын цацраг судлалын өдөр. Өнөөдөр Азербайжанд Ялалтын өдөр, Киргизэд Түүх, дурсгалын өдөр.

Энэ өдөр Америкийн зохиолч Жеффри Форд, Оросын жүжигчин Олег Меньшиков, Шведийн жүжигчин Микаэл Нюквист, Америкийн жүжигчин Кортни Торн-Смит, Паркер Поузи, Гретчен Мол, Тара Рид, Японы манга уран бүтээлч, “Нарүто”-г бүтээгч Кишимото Масаши, Английн хөлбөмбөгч Жо Коул зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1924.11.08: Улсын анхдугаар их хурал хуралдав. Хуралд 77 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсын анхны Үндсэн хуулийг батлах асуудлыг хэлэлцэж эхэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1893: Америкийн Колорадо муж улсад эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхтэй болжээ.

1895: Вильгельм Конрад Рентген цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар нарийн бүдэг туяаг ялгаруулан түүнийгээ «Х туяа» хэмээн нэрлэж, шинжлэх ухаан, техник технологийн дэвшилд шинэ хуудсыг нээжээ. Уг шинжлэх ухааны бүтээл нь анагаах ухаанд «Рентген туяа» нэртэй болсон юм.

1903: Нидерландад зүрхний үйл ажиллагааг шалгагч төхөөрөмж бүтээжээ.

1943: ЗХУ-ын цэргийн дээд одон болох Ялалтын одонг бий болгожээ.

1971: «Led Zeppelin» рок хамтлагийн “Led Zeppelin IV” цомог гарчээ. 

Өнөөдөр үс засуулвал бие, эрхтний хүч сайжирна.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top