Өнөөдөр 2021.11.02. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 07 цаг 38 минутад мандлаа, 17 цаг 33 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -7 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн ял шийтгэлгүй байдлыг зогсоох олон улсын өдөр.
Энэ өдөр Америкийн орчин үеийн уран барималч Ричард Серра, Канадын поп, кантри дуучин Кей Ди Лэнг, Энэтхэгийн жүжигчин Шахрух Хан, Америкийн жүжигчин, найруулагч Дэвид Швиммер, Оросын жүжигчин Елена Захарова, уран гулгагч, олимпын аварга Татьяна Тотьмянина зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1956.11.02: БНМАУ-БНАСАУ-ын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав.
Мөн БНМАУ, Индонез улсын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулжээ.
1989.11.02: Монгол, Хятад хоёр улс 1990 онд харилцан бараа нийлүүлэх тухай болон төлбөрийн тухай протоколд гарын үсэг зуржээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:
1984: Ангола улс Өмнөд Африкийг Намибыг захирахаас татгалзсан тохиолдолд өөрийн улс дахь Кубын цэргүүдийн тоог багасгана гэжээ.
1988: Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер Польшид гурван өдрийн айлчлалаа эхлэв. Айлчлалаар Маргарет Тэтчер Гданьскт усан онгоцны үйлдвэрт Лех Валенсатай уулзжээ.
1994: Пакистаны хойд хэсэгт исламын шашинтай болохын эсрэг бослого болжээ.
2004: АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, Жорж В.Буш ялалт байгуулав.
Өнөөдөр үс засуулвал өлзийтэй сайн.
Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, угаал үйлдэх, цэрэг, цагдаагийн үйлд сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )