Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормааг сонголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

НИТХ-ын ээлжит сонгуульд Сүхбаатар дүүрэгт АН ялалт байгуулсан билээ. Тэгвэл тус дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /2020.10.30/ 11:40 цагт эхэлсэн.

Тэгвэл дөнгөж сая Сүхбаатар дүүргийн Засаг даргад Х.Болормаагийн нэрийг дэвшүүллээ.  Дүүргийн нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар түүнийг улираан сонгохоор болж, нэрийг нь Хотын даргад хүргүүлэхээр тогтлоо.  

Харин Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Б.Энхболдыг сонгосон. 

Дашрамд дуулгахад, өчигдөр /2020.10.29/ Сүхбаатар дүүргийн АН-ын хороо хуралдаж ИТХ-ын даргад Б.Энхболдыг, Засаг даргад Х.Болормаагийн нэрийг дэвшүүлж, сонгохоор тохиролцсон билээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(59.153.114.171) 2025 оны 03 сарын 13

атаархагсад үхэхнээ сайн хүн болсон байна МАН хүчин хулгайчууд сөнө

2  |  0
Иргэн(59.153.85.119) 2025 оны 03 сарын 13

Ард иргэдийг хүлээж авдаггүй сонин авгай байна лээ. Үнэнч шударга юм энэ хүнд байхгүй. Чи Баттулгын түлхээсээр дүүрэгт хурган дарга хийж байгаа . Арай арай

2  |  1
Зочин(66.181.161.24) 2025 оны 03 сарын 13

Болимоор юмаа...арай ч дээээээ......

1  |  1
Сайн хадам ах(203.98.77.101) 2025 оны 03 сарын 13

Сайн хадам ахын хүчээр мөнгө тарааж гарсан даа.

3  |  0
Bayar xyrgej ajliin (202.126.89.74) 2025 оны 03 сарын 13

Bayar xyrgej amjilt xysie

2  |  1
Top