Судалгаа: Монголд авлига хэвийн үзэгдэл болсон

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

“Сант Марал сан”-гаас Азийн сантай хамтран “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа” явуулжээ. Тус судалгааны үр дүнг өнөөдөр /2019.12.06/ олон нийтэд танилцууллаа. 

Судалгааг авлигын цар хүрээ, олон нийтийн ойлголтыг нарийвчлан тодорхойлох зорилгоор 2006 оноос эхлэн явуулсан бөгөөд олон жилийн туршид үргэлжилснээрээ онцлог юм. 

2019 оны судалгааны үр дүнгээс танилцуулъя
 

  • Судалгаанд оролцогсдын 93.6 хувь нь “Авлига манай улсад хэвийн үзэгдэл болсон” гэдэгтэй санал нийлсэн нь 2018 оныхоос ийм санал өгсөн тоо нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
     
  • Гэсэн хэдий ч жижиг авлига буурах хандлага үргэлжилсээр 3 хувьтай болсон байна.
     
  • Олон нийт "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газартай авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байна" гэжээ.
     
  • 2019 онд улс төрийн намууд болон шүүх тогтолцооны байгууллагуудын авлигын үзүүлэлт нэмэгдсэн байна.
     
  • Улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл доогуур байгаа нь харагдсан ба 88 хувь нь "Монгол Улс улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй" гэж хариулсан байжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би (203.91.115.249) 2019 оны 12 сарын 11

Авилга бий болгож буй эх уурхай болсон УТН тухай хууль,Сонгуулийн хуулийг зөв хийснээр авилгын индексийн чанарын шинэ түвшинд бууруулах тухай судалгаа тооцоог МУНН ын дэргэдэх УТТХолбооны экспертүүд маш сайн хийсэн ба бусад парламентад суудалгүй намууд ч системийн өөрчлөлт хийх нь зөв гэж үзэн 4 ажилын хэсэг гарган реформыг яаж хийх талаар ажиллаад эхэлчихсэн байгаа ,тийм болохоор мэдлэг мэдээлэлгүй ард түмнээс авсан судалгаа ,яаж засаж сайжруулах талаар хийсэн судалгааны дүн дээр үндэслэн хийж буй ажил хоёрыг зөв ойлгох хэрэгтэй .Системийн өөрчлөлт хийгүйгээр авигаас сална гэж байхгүй\n\\

0  |  0
Зочин(59.153.112.84) 2019 оны 12 сарын 06

Шүүх тогтолцооны авлига нэмэгдсэн бол цалин нэмсэн нь үргүй зардал болжээ. Нэмсэн ч нэмээгүй ч гар гардаг зуршил нь хэвээрээ юм байна. Төрийн албанд ороод баяжина гэсэн сэтгэлгээг дарах ганц арга нь хатуу ял шийтгэл, заавал хөрөнгийг нь хураах давхар ялтай байх явдал юм.

0  |  1
Top