БНХАУ-ын Жяньсу мужийн шүүхээс БНХАУ-ын Спортын сайд асан Гоу Жонгвенийг эрх мэдлээ урвуулан ашиглан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн хоёр жилийн тэнсэн харгалзах хугацаатай цаазын ял сонслоо
Яньчэнгийн дунд шатны ардын шүүхээс түүнийг 2009-2024 оны хооронд нийт 33.4 сая ам.долларын хахууль авсан гэж үзсэн юм. Шүүхийн шийдвэрт дурдсанаар тэрээр эдгээр он жилүүдэд янз бүрийн албан тушаал хашиж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хахууль авч бизнесийн үйл ажиллагаа, төсөл эрхлэх зөвшөөрөл олгодог байжээ.
Өдгөө 68 настай Гоу Жонгвенийн бүх хөрөнгийг хураан авч, БНХАУ-ын Коммунист намын архиваас нэрийг нь хасахаар болсон байна. Тэрээр мөрдан шалгалтын явцад өөрийн гэм буруугаа хүлээж, шинээр илрээгүй өөр хэргийг ч илрүүлэхэд тусалсан гэж үзэн хоёр жилийн тэнсэн харгалзах хугацаатай цаазын ял оноожээ. Өөрөөр хэлбэл ирэх хоёр жилийн хугацаанд түүнтэй холбоотой ямар нэгэн хэрэг гарч ирэхгүй бол цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар сольж болно гэсэн үг юм.
Гоу Жонгвен нь 1974 онд төрд ажиллаж эхлээд 1976 онд Коммунист намд элжээ. Тэрээр 2008 онд Бээжин хотын дэд дарга, 2016 оноос 2022 оны долоодугаар сар хүртэл Спортын ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ. Энэ хугацаанд Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны дарга, Хятадын олимпын хорооны даргаар ажиллаж байсан юм. Түүнчлэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Үндэсний хорооны Үндэстэн ба Шашны асуудал эрхэлсэн дэд хорооны орлогч даргаар ажиллаж байсан юм.
Улмаар түүний авлигын хэрэг илчлэгдэж эхэлмэгц 2024 оны тавдугаар сард намаас хөөж, төрийн бүх албан тушаалаас нь чөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 1 )
huue , manaid iim durakuud buunuuruu baina , shuukh , tsagdaa gej baina uu