Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-д зааснаар харилцаа холбооны сүлжээн дэх 1хх дугаарлалт бүхий дугаарууд Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор 1ххх болж өөрчлөгдсөн байна.

Үүний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг 1-110 (нэг- нэг зуун арав) дугаар болголоо. 

Авлигатай тэмцэх газрын ашиглаж байгаа  110 тусгай дугаарыг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 1-110 дугаар ердийн горимоор  ажиллах юм. Тус 1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top