
Авлигатай тэмцэх газраас “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх болон Эрчим хүчний яаманд ажиллаж байсан нэр бүхий хоёр албан тушаалтантай хамт хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилжээ.
Тэднийг гаднын орны эрчим хүчний хөнгөлөлттэй зээлийн төслийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьдаа завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгаж байна.
Н.Тавинбэх нь “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлаар 17 жил, Багануур хотын Захирагчаар хоёр жил, 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн танхимд Эрчим хүчний сайд, 2022 оноос хойш Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2025 оны долдугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан. Хамгийн сүүлд 2025 оны арванхоёрдугаар сард “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдoод байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )