
БНХАУ-ын Гуанши - Жуангийн өөртөө засах оронд амьтны хүрээлэнгийн 100 гаруй амьтан үерт урсжээ.
Гуйган хотын амьтны хүрээлэн үерт өртөж, усанд автсан бөгөөд усны хүчтэй урсгалд өвсөн тэжээлт амьтад урсжээ. Төмөр тооронд байсан зарим араатнууд, тэр дундаа гурван арслан үхсэн байна.
Урьдчилсан байдлаар, үер нийт дөрвөн сая юаний хохирол учруулаад байна.
Үүнтэй зэрэгцэн Ханжоу хотод үерийн улмаас фермийн олон зуун хорт могой урсжээ.
Энэ сарын эхээр Майсак далайн хар салхинаас үүдэлтэй их хэмжээний аадар бороо орж, Гуанши - Жуангийн өөртөө засах орны голуудын усны түвшин аюулын хэмжээнд хүрээд байгаа юм. Цаг уурчдын мэдээллээр, ирэх амралтын өдрүүдэд Хятад улсад Бави далайн хар салхины улмаас их хэмжээний аадар бороо, үер болж болзошгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )