Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал болж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

2009 оноос хойш жил бүрийн 07 дугаар сарын 10-ны энэ өдөр Төрийн далбаагаа мандуулж, хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал бөгөөд Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл билээ.

Төрийн далбаан дээрх Соёмбо нь улс орон эгнэгт мандан бадарч, ард түмэн нь эв найрамдал, шударга ёсыг сахин, өнөр өтгөн, өнөд цэцэглэн хөгжих гүн утга агуулдаг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top