БНХАУ-ын цэргийн өндөр албан тушаалтныг АНУ-ын талд ажилласанд буруутгаж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юся-г Хятадын цөмийн зэвсэглэлийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг АНУ-ын талд шилжүүлэн өгч, авлига авсан хэрэгт буруутгаж байна гэж Wall Street Journal эх сурвалж дурдан мэдээлжээ.

БНХАУ-ын батлан хамгаалахын яам энэ сарын 24-нд мэдээлснээр, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юся болон Цэргийн төв зөвлөлийн нэгдсэн штабын дарга Лю Жэньли нарыг сахилга бат, хуулийг ноцтой зөрсөн хэрэгт сэжиглэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан ХКН-ын Төв хорооноос мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргажээ.

Wall Street Journal хэвлэлийн эх сурвалжуудын мэдээллээр, Жан Юся нь асар их хэмжээний авлига авч, албан тушаал ахихад нь бусдад тусалдаг байсны нэг нь БНХАУ-ын батлан хамгаалахын сайд асан Ли Шанфу байсныг онцолжээ.

Тэрбээр АНУ-ын талд Хятадын цөмийн зэвсэглэлийн хөтөлбөрийн техникийн чухал мэдээллийг дамжуулсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top