Газар тариалан, ан агнуурын аж ахуй зонхилсон амьдралын хэв маягтай хойд хөршид хотжилт явагдсаар 1960-70-аад оны зааг дээр /ЗХУ-ын үед/ хотын хүн амын тоо хөдөөгийнхнөөс илүү гарч байжээ. Тэгвэл урд хөрш БНХАУ одоо энэхүү түүхийг давтаж байна. ЗХУ-ын үеийн хотжилтод үйлдвэржилт, газар тариалангийн аж ахуйн уналт, Дэлхийн хоёрдугаар дайн ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Тэгвэл БНХАУ-д яг одоо ийм үйл явц өрнөж байна.
Тэрбум 335 сая хүнтэй тус улс эрчимтэй хөгжиж, аж үйлдвэрийн бүсүүдийг шинээр байгуулж буй. Төрөөс явуулсан хотжуулах бодлогын үр дүнд хоёр жилийн өмнөөс хотын хүн амын тоо хөдөөгийнхөөс илүү гарчээ. Ингэснээр суурин иргэншил зөвхөн Өвөрмонголын нүүдлийн мал аж ахуйд ч биш, хятадын жинхэнэ уламжлал болох газар тариалангийн өв уламжлалд ч сөргөөр нөлөөлөх болсон байна.
Том хотуудад баялгийн ихэнх нь ногдож, баян, ядуугийн ялгаа ихсэхийн хэрээр мөнгөтэйчүүд нь багавтар газартай тариачдын газрыг нэгтгэн авах үйл ажиллагаа идэвхжиж байна. Улс ч үүнд өөрийн хувь нэмрээ оруулж, шинэ хотуудыг угсруулан барьж байгаа юм.
БНХАУ сүүлийн үед гадны улс орнуудад газар түрээсэлж авах оролдлогыг идэвхитэй хийж, ОХУ-ын Сибирьт 115 мянган га газрыг тариалангийн зорилгоор түрээсэлж авсан билээ. Энэ алхам нь харилцан ашигтай хамтын ажиллагаа гэхээсээ илүү газраа төрд булаалгаж, хийх ажилгүй болсон хятад тариачдыг ажилтай байлгах зорилгоос үүдэлтэй хийгдэж байгаа аж.
Хотжих үйл явцтай холбоотой баримтуудыг сөхөж харвал, БНХАУ 2003-2006 оны хооронд барилга дэд бүтэц байгуулах зорилгоор 51-55 сая тариачны газрыг чөлөөлжээ. Ингэхдээ газар эзэмшигчдэд “Та газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ Хятадад харьъяалалгүй газарт л газар эзэмших ёстой” гэсэн ухуулгыг хийгээд тодорхой хэмжээний төлбөр төлсөн байна. “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” хуулийг зөрчин газраа алдсан тариачдыг оруулбал энэ тоо 60 саяд хүрнэ. Сүүлийн жилүүдэд дээрх бодлогын хэрэгжилт өмнөхөө бодвол арай намжсан ч жил бүр 2-4 сая тариачин газраа алдсаар байгаа юм. Эдүгээ Хятадын Засгийн газар нэг тариачин ойролцоогоор 2 ум (0.1647 га-тай тэнцэнэ) газар эзэмшиж байна гэсэн мэдээлэл хийж буй. Гэтэл 1996 онд энэ үзүүлэлт 1.59 ум байсан гэсэн статистик байдаг аж.

Урд хөршид 1996-2007 оны хооронд 125 сая тариачин газраа алдсан гэсэн баримт Jinyang Net-д тавигджээ. Газрыг дэд бүтцийн зорилгоор ашиглах ажил 2006 онд Цзянсу, Хубэй, Сычуань мужид тусгай хөтөлбөр болон хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2008 оноос улам эрчимжиж, бүх орон даяар хэрэгжүүлэхээр болсон байна. Түүнээс хойш хоёрхон жилийн дотор урд хөршийн нэг мужид дунджаар 20 хот байгуулагджээ. Тариалангийн болхи тосгон орчин үеийн хот болох үйл явц тасралтгүй үргэлжилж, өв уламжлан хийж ирсэн ажлаа өөр газар оронд үргэлжлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо ч нэмэгдсээр байна. Эдгээр иргэдийнхээ хүслийг билүүлэхийн тулд БНХАУ-ын төр сул газар оронг идэвхитэй хайж, нөөц бололцоо бүхий улстай Засгийн газрын төвшинд газар түрээслэх гэрээг байгуулсаар байх нь ч тодорхой болж байна.
Д.Ирээдүй
Ирээдүй

Сэтгэгдэл ( 13 )
Huulinda 2 huuhedtei bj bolno uchir ni ar mongol gj uujim gazar nutag bna bid toriih ni tomchuudiig mongoor hudaldaj abchaad ard tumniig ni boolchilno hamaagui gdege gsen
Hytduudad gazar ogch bolohgui. toriin bodlogo ni hun amaa osj bai hamaagui tertei tergui ar mongol gj uujim gazar nutga bna gd odoo 2huuhedtei bolj boloh huuli garsan gsen.
Uur zam hai.bidnii ettnees bolgoomjilj irsen ayultai uls shu
БОЛЬЁ ОО
Hytaddad l gazaraa tvreeslvvlj bolohgui shv muu lalaruudad
zochin
zochin
Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэйМонгол улсын иргэн Сэргэлэн гэх залуутай хамтран амьдарч мал аж ахуйг хөгжүүлж байгаад Туяа нь 50 сая төгрөгний араб азрага авсан байсныг Сэргэлэн гэх залуу уг азаргыг залилан авсныг хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгуулж байхад хэнтий аймгийн ерөнхий прокурор дарга Энхбаяр нь мөрдөн байцаалт явагдаж байхад Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар болохоор ерөнхий прокурор энэ хэргийг дарсан гэж ойлгуулсан.Энэ талаар уулзах гэхээр ажил дээрээ ихэвчлэн байдаггүй г
Tegjl neg alaw teneg har hulgaichuda
DAYARSHIH NEREER 3HAN SAYUULAA BJ HEN CH BISH BOLOV!!! MAL UNDESTEN!!!! HYATDAAR DUUREN EHNERGUI ERCHUUD 20 SAYA GARUI BGAA!!! UHAAN MUUTAI DEEREE URT USTEI GICHII NAR IH BH YUMAA!!!!!
Delhii dayarchilj baigaa shuu dee? zaluuchuudaa het undesheg uzel gargaj hudlaa uls torchij baigaad hogjiloos hotsrov daa?
хятадууд газар түрээслээд дэмий. Хятадууд төмс ногоогоо баасаар бордож ургуулдаг тэгэхээр түрээсэлсэн газар маань эргэн сэргэхгүй болтлоо бохирдоно.