.jpg)
Valve компани энэ сарын 6-ны даваа гарагт шинэчилсэн чансаагаа танилцуулж, зуны улирлын CS2 Major тэмцээнд оролцох 32 багийг тодрууллаа. Чансааны тэргүүлэгчид аль хэдийн жилийн эхний хагасын хамгийн том тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан бол дунд түвшний багууд урилга авахын тулд VRS онооны төлөө эцсийн мөч хүртэл ширүүн өрсөлдөөн өрнүүлжээ.
Тэмцээний бүтэц ба урилгууд
Зохион байгуулагчид урьдчилан мэдэгдсэнээр IEM Cologne Major 2026 тэмцээнд:
• Европоос 17 баг
• Америк тивээс 10 баг
• Азиас 5 баг оролцоно
Оролцогч багуудыг шууд гурван шатанд хуваасан байна. Үүнд:
• Шилдэг 8 баг Stage 3 буюу хамгийн нэр хүндтэй шатнаас тэмцээнээ эхлүүлнэ
• Дараагийн 8 баг Stage 2-оос
• Үлдсэн 16 баг Stage 1-ээс эхэлнэ
Stage 3 (Шилдэг шат)
• Vitality (EU #1)
• NAVI (EU #2)
• PARIVISION (EU #3)
• Aurora (EU #4)
• Falcons (EU #5)
• MOUZ (EU #6)
• FURIA (AM #1)
• The MongolZ (AS #1)
Stage 2
• Spirit (EU #7)
• Astralis (EU #8)
• G2 (EU #9)
• FUT (EU #10)
• Monte (EU #11)
• 9z (AM #2)
• paiN (AM #3)
• Legacy (AM #4)
Stage 1
• GamerLegion (EU #12)
• BIG (EU #13)
• BetBoom (EU #14)
• B8 (EU #15)
• HEROIC (EU #16)
• SINNERS (EU #17)
• M80 (AM #5)
• NRG (AM #6)
• Sharks (AM #7)
• Gaimin Gladiators (AM #8)
• MIBR (AM #9)
• Liquid (AM #10)
• TYLOO (AS #2)
• Lynn Vision (AS #3)
• THUNDER dOWNUNDER (AS #4)
• FlyQuest (AS #5)
Олон улсын 1xbet брэндийн албан ёсны хамтрагч The MongolZ баг Азийн бүсээс ганцаараа Stage 3-т багтсан бөгөөд энэ шат нь тэмцээний хамгийн нэр хүндтэйд тооцогддог.
Сонгон шалгаруулалтын хамгийн том сенсаци
Сүүлийн нэг сарын хугацаанд эрх авахын ирмэг дээр байсан багуудын хувьд ширүүн тэмцэл өрнөсөн. VRS оноо цуглуулахын тулд хүчтэй багууд хүртэл өмнө нь оролцдоггүй байсан Tier 2 болон Tier 3 түвшний тэмцээнүүдэд оролцохоос өөр аргагүйд хүрсэн байна.
Үүний хамгийн тод жишээ нь FaZe Clan байв.
PGL Major Antwerp 2022 аварга, мөн StarLadder Budapest Major 2025 тэмцээний дэд аварга тус баг чансаанд огцом унаж, VRS оноогоо нэмэгдүүлэхийн тулд DraculaN Season 6 болон HLC Cyprus PRO тэмцээнүүдэд оролцсон.
Гэсэн ч энэ оролдлого амжилт авчирсангүй. Эхний тэмцээнд эрт хасагдаж, дараагийн тэмцээнд BIG багт финалд ялагдсан нь тэдний чансааг улам бууруулжээ. Үүний үр дүнд дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар FaZe Clan Европын чансаанд 21-р байрт бичигдэж байна. Харин тэд нэгдүгээр сарын эхээр 6-р байрт жагсаж байсан юм.
Энэхүү уналтыг илүү тодорхой харуулахад: FaZe Clan нь 2016 онд CS бүрэлдэхүүнээ байгуулснаас хойш 16 дараалсан Major тэмцээнд оролцож, нэг ч удаа дэлхийн аваргыг өнжиж байгаагүй түүхтэй.
Европын бүсийн сүүлийн эрхийг SINNERS баг ердөө 6 онооны илүүгээр авч чадсан бол 3DMAX, Alliance, Fnatic зэрэг хүчтэй багууд шалгарч чадсангүй.
Америкийн бүсэд Passion UA болон BESTIA багууд эцсийн эрхийн төлөө ширүүн өрсөлдсөн. “Senzu” М.Азбаяр баг Urban Riga Open Season 4 тэмцээний финалд ялагдсанаар боломжоо алдсан бөгөөд сүүлийн буюу арав дахь эрхийг Team Liquid гэнэтийн байдлаар хүртсэн байна.
Азийн бүсэд The MongolZ илт давамгайлж байна. Хоёрдугаар байрт бичигдэж буй TYLOO баг 400 гаруй онооны зөрүүтэй (1794 vs 1394) хоцорч байгаа бөгөөд бүсийн доторх өрсөлдөөн харьцангуй сул байжээ. Мөн тавдугаар байрын FlyQuest баг ойрын өрсөлдөгчөөсөө 100 гаруй онооны илүүтэй байв.
Хүлээлт ба фаворитууд
IEM Cologne Major 2026 тэмцээн зургаадугаар сарын 2-нд эхэлнэ. Үүнээс өмнө багууд таван том тэмцээнд оролцох бөгөөд зарим нь формоо олж, зарим нь уналтад орж магадгүй юм.
Иймээс багуудын бодит боломжийг тэмцээн эхлэх дөхөх үед үнэлэх нь илүү оновчтой гэж шинжээчид үзэж байна. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар гол фаворитууд тодорхой байгаа бөгөөд тэдгээр нь:
• Vitality
• The MongolZ
• FURIA

Сэтгэгдэл ( 0 )