Дулааны тавдугаар цахилгаан станцын трасст өртсөн 26 нэгж талбараас 20-ийг нь чөлөөлж, үлдсэн зургаан нэгж талбартай тохиролцож буй аж. Одоогоор цахилгаан станц барих ТЭЗҮ бүрэн дуусжээ.
Дулааны тавдугаар цахилгаан станцыг Хоёрдугаар цахилгаан станцын газар дээ барихаар төлөвлөсөн. Ингэснээр дулааны үндсэн шугамтай ойрхон байрлаж байгаагаараа онцлог юм. Станцын барилга угсралтын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Станцын барилга угсралтын ажилын тендерт Камбож улсын “Митайм интернэшнл” компани барихаар шалгараад байна. Барих төсөвт өртөг 658.6 сая ам.доллар бөгөөд 200 тэрбум төгрөгийн бонд гаргаж 20%-ийг төлөхөөр болоод байгаа. Уг станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааныг төвийн системд нийлүүлэх бөгөөд 51 мянган янданг бууруулах боломжтой гэж төсөлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )