Дорнод, Хэнтий аймагт бүртгэгдсэн хээрийн 3 түймрийг бүрэн унтраалаа

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Улсын хэмжээнд өнгөрсөн өдөр (2026.04.08) Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 3 удаагийн хээрийн гал түймэр бүртгэгдэж, бүрэн унтраалаа.

Унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд оролцсон юм.

Хуурайшилт нэмэгдэж, түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэн бүр галыг аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top