Иран, АНУ-ын эвлэрэл: Долларын ханш, газрын тосны үнэ буурлаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ, Иран улс хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоох болсон тухай мэдээлэл гарсны дараа ам.долларын ханш буурч эхэлжээ. Ам.долларын индекс 0.67 хувиар буурч, 99 пункт болсон байна.

Энэхүү мэдээллийн дараа мөн дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ унаж эхэлжээ. Зургаадугаар сард нийлүүлэгдэх Brent маркийн газрын тосны фьючерс үнэ өмнөх хаалтын үеийнхтэй харьцуулахад 12.6 хувиар буурч, нэг баррель нь 91.92 ам.доллар болжээ. Тавдугаар сард нийлүүлэгдэх WTI маркийн газрын тосны фьючерс үнэ 16.6 хувиар унаж, нэг баррель нь 94.1 ам.доллар болсон байна.

Үүнтэй зэрэгцэн Азийн хамгийн томд тооцогддог Токиогийн хөрөнгийн биржийн арилжаа ханшны огцом өсөлтөөр эхэллээ.

Японы 225 тэргүүлэгч компаниудын хувьцааны ханшны хэлбэлзлийг илтгэдэг Nikkei индекс 4.7 хувиар өсөж, 55 965,83 пунктэд хүрсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top