.png)
Дөрөвдүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, үүрийн 04:00 цагийн орчимд Сонсголонгийн гүүр орчимд ноцтой хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, 23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж амь насыг нь хөнөөсөн байна. Мөн дараа нь өөрийнхөө судсыг ханаж, одоогоор эмнэлэгт ухаангүй байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Харамсалтай нь 8 сартай хүүхэд нь газар дээрээ нас барсан байна.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд холбогдогч эмэгтэй ухаан орсны дараа сэтгэцийн байдлыг нь мэргэжлийн байгууллагаар тогтоолгох юм.

Сэтгэгдэл ( 0 )