Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн 2026 оны төсөөллийг 5% болгон буурууллаа. Энэ нь Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэлтэйгээр газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, геополитикийн тодорхойгүй байдал үүссэн нь нөлөөлжээ. Гэхдээ Монгол Улсын тухайд бусад улс орнуудтай харьцуулахад эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байна гэж дүгнэжээ. Түүнчлэн уурхай болон хөдөө аж ахуйн салбарын эрчимжилт эдийн засагт нөлөөлөх юм байна. Дунд хугацаандаа 2027-2028 оны хооронд томоохон төслүүд хэрэгэжиж, ашиглалтад орсноор эдийн засгийн өсөлт дунджаар 5.5% орчимд хүрнэ гэж дүгнэжээ.
Гэвч эсрэгээрээ дотоодод төсвийн зардал тэлсэн охиолдолд богино хугацаандаа өсөж болох ч инфляцыг дунд хугацаандаа нэмэгдүүлэх магадлалтай гэж дүгнээд байна. Түүнчлэн гадаад орчны тодорхойгүй байдал үргэлжилбэл экспортын эрэлт суларч, үнэ өсөх, зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )