Өнөөдөр 2026.04.08. Энэ оны 98 дахь өдөр бөгөөд он дуусахад 267 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 15 минутад мандаж, 19 цаг 33 минутад жаргана.
Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын бурхны шашны өдөр, Олон улсын гений өөрчлөлттэй организмыг эсэргүүцэх өдөр тохиож байгаа бол Японд Хачико нохойг дурсах өдөр, Тажикстанд Эдийн засагчдын баяр, АНУ-д Амьтны хүрээлэнгийн өдөр, Кирибатид эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Их Британийн дизайнер, панк стилийг үндэслэгч Вивьен Вествуд, “Yes” хамтлагийн гитарчин Стив Хау, найруулагч, “Дурласан Шекспир” киногоороо алдартай Жон Мэдден, дуучин, хөгжимчин, Жон Ленноны хүү Жулиан Леннон, Америкийн “Guns N’Roses” хамтлагийн гитарчин Иззи Стрэдлин, жүжигчин Робин Райт-Пенн, Патрисия Аркетт, Оросын хөлбөмбөгч, шигшээ багийн хаалгач Игорь Акинфеев зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1957 оны энэ өдөр БНЧСУ-БНМАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ. Мөн хоёр орны хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулав.
1959 оны энэ өдөр Хятад-Монгол-ЗХУ-ын төмөр замын тээврийн төлөөлөгчдийн тав дахь удаагийн хамтарсан хурал болон Хятад-Монгол Улсын хилийн төмөр замын комиссын ээлжит хурал Эрхүү хотноо нээлтээ хийжээ. Энэ өдөр “Хятад-Монгол Улсын хилийн хамтын ажиллагааны комисс”-ын гэрээнд гарын үсэг зурсан байна.
1978 оны энэ өдөр БНХАУ-ын Засгийн газар “ЗХУ нь БНМАУ-аас өөрийн цэргээ гаргах тухай нот бичиг” гаргасныг БНМАУ-ын Засгийн газар шүүмжилжээ.
1989 оны энэ өдөр “Хятад, Монголын Иргэний агаарын тээврийн хэлэлцээр”-т Бээжин хотноо гарын үсэг зурав.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1766 онд АНУ-д анхны галын шатыг патентжуулжээ.
1853 онд анхны шатрын клуб албан ёсоор бүртгүүлэв.
1964 оны энэ өдөр Сансрын “Жеминай 1” хөлгийг туршилтын журмаар нисгэжээ.
1975 оны энэ өдөр АНУ-ын мэргэжлийн бейсболын “Кливленд Индианс” багийн дасгалжуулагчаар Френк Робинсон томилогдов. Ингэснээр тэрээр тус лигийн түүхэнд хамгийн анхны хар арьст дасгалжуулагч болсон билээ.
1993 оны энэ өдөр Бүгд найрамдах Македон улс НҮБ-д элсэв.
1994 энэ өдөр “Нирвана” хамтлагийн ахлагч Курт Кобейныг үхсэн байдалтай олжээ. Тэрээр гурван хоногийн өмнө өөрийгөө буудаж хөнөөсөн байжээ.
2025 оны энэ өдөр Доминиканы Санто-Домингод Jet Set шөнийн клубийн барилгын дээвэр нурж, 221 хүн амиа алдаж, 255 хүн гэмтэж бэртжээ.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )