Премьер лигийн 32-р тойргийн улирлын хувь заяаг шийдэх 5 тоглолт

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөн, Аваргуудын лигийн эрхийн төлөөх тулаан, мөн доод лиг рүү унахгүй үлдэх тэмцэл улам ширүүссээр байна. Ирэх амралтын өдрүүдэд шийдвэрлэх олон сонирхолтой тоглолтууд хөгжөөн дэмжигчдийг хүлээж байна.

Вест Хэм Юнайтед vs Вулверхэмптон (4-р сарын 10)

Баасан гарагт “буланд шахагдсан” хоёр багийн тулаан болно. Вест Хэм одоогоор уналтын бүсэд байгаа ба 17-р байрт бичигдэж буй Тоттенхэмээс ердөө 1 оноогоор дутуу явна. FA Cup-оос харамсалтайгаар хасагдсаны дараа Нуно Эшпириту Сантугийн баг бүх анхаарлаа “амьд үлдэх” тэмцэлдээ төвлөрүүлэх боломжтой боллоо.

Харин Вулверхэмптон улирлын эхнээс хойш доод хэсэгт байсан ч сүүлийн гурван тоглолтоос 7 оноо авсан нь анхаарал татна. Тэд Астон Виллаг хожиж, Ливерпүүлийг дуулиантайгаар ялж, Брентфордтой хоёр гоолын даагаа нэхэж, тэнцсэн.

Улирлын эхний хагаст Вест Хэм 0:3-аар хожигдсон ч нутагтаа Вулвсийг дараалан 5 удаа хожсон түүхтэй.

Арсенал vs Борнмут (4-р сарын 11)

Арсенал энэ тойргийг жагсаалтыг тэргүүлэн угтаж байгаа ч алдах эрх бараг үгүй. Ирэх долоо хоногт Манчестер Сититэй айлын талбайд тоглох тул Борнмуттай оноо алдвал аваргын өрсөлдөөнийг маш төвөгтэй болгож мэднэ

“Интоорууд” бол сул өрсөлдөгч биш. Улирлын эхний тоглолтод Арсенал эхэлж гоол алдсан ч 3:2-оор хүндхэн ялалт байгуулж байв.

Мөн Арсеналын сэтгэл зүй сүүлийн үед хямралттай байгаа. Тэд Лигийн цомын финалд Ман Ситид ялагдаж, дараа нь Саутхэмптонд FA Cup-аас хасагдсан.

Ливерпүүл vs Фулхэм (4-р сарын 11)

Ливерпүүл одоогоор 5-р байрт эрэмбэлэгдэж, Челсигээс нэг оноогоор илүү, Брентфордоос гурван оноогоор тасарч яваа. Аваргуудын лигийн эрх авах боломж нь тодорхойгүй хэвээр бөгөөд Фулхэмтэй хийх энэ тоглолт амаргүй сорилт болно.

Ялангуяа үүнээс гурван хоногийн өмнө тэд дэлхийн 1xBet брэндийн албан ёсны түнш ПСЖ-тай айлын талбайд тоглох тул ачаалал их байна.

Улирлын эхний хагаст Фулхэм 97 дахь минутад гоолдож 2:2 болгож байв. Тэд сүүлийн 3 тоглолтод Ливерпүүлд хожигдоогүй бөгөөд өөрсдөө ч Европын эрхийн төлөө өрсөлдөж байгаа.

Эзэн багт дарамт их байгаа бол зочдод илүү тайван байдал ажиглагдаж байна.

Челси vs Манчестер Сити (4-р сарын 12)

Амралтын өдрийн гол тоглолт Лондонд болно. Манчестер Сити аваргын төлөөх өрсөлдөөнд үлдэхийг хүсвэл гурван оноо заавал авах ёстой. Гэтэл Челсид ч ялалт хэрэгтэй. Сүүлийн бүтэлгүйтлүүдийн дараа тэд Аваргуудын лигийн эрхийн өрсөлдөөнд ялагдлаар эхэлсэн бөгөөд хожигдвол 6-р байраа ч алдаж магадгүй.

Улирлын эхний тоглолт 1:1-ээр өндөрлөсөн. Үүнээс өмнө Челси Ман Ситид дараалан дөрөв хожигдсон ба тэдний сүүлийн ялалт 2021 оны Аваргуудын лигийн финалд бүртгэгдсэн. Ерөнхийдөө Челси хүчтэй багуудын эсрэг тогтвортой тоглож чадаагүй тул Ман Сити илүү шанстай харагдаж байна.

Манчестер Юнайтед vs Лидс Юнайтед (4-р сарын 13)

Энэ хоёр багийн өрсөлдөөн баялаг түүхтэй бөгөөд энэ удаа илүү чухал ач холбогдолтой. Ман Юнайтед 3-р байраа хадгалж, Аваргуудын лигт эргэн орохыг зорьж байна. Харин Лидс “амьд үлдэхийн” төлөө тэмцэж, уналтын бүсээс 4 онооны илүүтэй явна. Энэ тоглолтын дүн тодорхой ч Лидсийг дутуу үнэлж болохгүй.

Улирлын эхний тоглолт 1:1-ээр дууссан бөгөөд тэд сүүлийн долоон тоглолтод ердөө хоёр хожигдсон. Мөн тэд Вест Хэмийг хожиж FA Cup-ын хагас шигшээд 39 жилийн дараа шалгарсан нь багийн урам зоригийг нэмэгдүүлж байна. Иймээс Олд Траффорд дахь тоглолт Ман Юнайтедын хувьд амар аялал болохгүй нь тодорхой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top