Соёл, спорт, аялал жуулчлал, залуусын яамны гаргасан мэдээллээр оны эхний улиралд Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 39% өссөн байна. Дата мэдээллээс харвал нэгдүгээр сараас гуравдугаар сарыг дуусталх хугацаанд 143.4 мянган жуулчин ирсэн байна. Монгол Улсын тухайд бодлогоор аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого баримтлах болж, 2028 оныг хүртэлх гурван жилийг “Монголд зочлох жил” болгон зарласан юм.
Хүйтэн өвөлтэй тэр нь удаан үргэлжилдэг Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагаа байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын гадаад сурталчилгаа сүүлийн үед эрчимжиж байгаа нь жуулчдыг татах нэгэн шалтгаан болж байна. Мөн сүүлийн үед гаднын аялал жуулчлалын агентлагууд Монгол соёлыг сурталчлах, таниулах нь нэмэгдсэн гэдгийг дурдах нь зүйтэй.
Монгол Улс 2025 онд 846.1 мянган жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Ташрамд дурдахад 2028 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )
ирэхгүй биз дээ.