Говь-Алтай аймгийн Тонхил суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 18 км зайд өнөөдөр (2026.04.08) 00:07:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 46.19, 94.07

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top