Хүүхэд, өсвөр насны хүний эрхийг цахим орчинд хамгаална

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Европын Холбоо, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, өсвөр насны хүний эрхийг цахим орчинд хамгаалах, урьдчилан сэргийлэх болон эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх нь” (2026-2027) төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.04.09/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагааг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд нар нээж үг хэлсэн бол төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, хүүхэд хамгаалал, цахим орчны зохицуулалт, бодлогын хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон хэлэлцэв.

Энэхүү төсөл нь хүүхэд, өсвөр насны хүн, эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд чиглэгдсэн бөгөөд хүүхэд, өсвөр насны хүний эрхийг цахим орчинд хамгаалах, тэдний эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэн, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх зорилго дор хэрэгжих юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top