Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 13 цагт Монгол бөхийн өргөөнд болно.Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн шагналтай.
Үзэгчид тасалбараа ticket.mn- ээс захиалан авах боломжтой.
Мөн үзэгчдийн дунд 1 сая төгрөгийн таван азтан тодруулах юм байна. Улсын аварга О.Хангайгийн зүгээс хүүхдийн зодог шуудагны азтан гурвыг, 1 тонн тарвасны 9 азтан тодруулах аж

Сэтгэгдэл ( 0 )