1.5 тэрбум төгрөгийн шагналтай “Алтан цом”-ын эзэд маргааш тодорно

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан цом” барилдааны аварга баг маргааш (2026.04.19) тодорно.

Энэ жилийн “Алтан цом” барилдааны нийт шагналын сан 1.5 тэрбум төгрөг.

2025–2026 оны улирлын турш үргэлжилсэн тус барилдааны шигшээ шатанд улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “Энержи” баг, залуу заан С.Сүхбатаар ахлуулсан “Хатант Интернэшнл” багууд шалгарч, аваргын төлөө өрсөлдөхөөр болоод байна.

Харин гуравдугаар байрын төлөө улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай “Скайтел” баг, дархан аварга Н.Батсууриар удирдуулсан “Хамаг Монгол” багууд барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top