Манай Ерөнхийлөгчийн МААНАГ лоозон

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ерөнхийлөгч нэг мэргэн санаа бодож олоод лоозогножээ. Тэр нь “Эх оронч худалдан авалт”. Үүнийгээ бас болоогүй хэзээ ч үр дүнд хүрэхээргүй “Хүнсний хувьсгал”-тайгаа холбочхож. Ардын намын даргын сунгаанд танхимаас дэвшээд бараагүй “Танхим”-ын Б.Лхагважавын толгойлдог МҮХАҮТ дээр үзэсгэлэн нь нээгдэж. Гүйцэтгэх засгийн тэргүүн нь “Давос”-т очоод даналзмагцаа өнөөх маанаг лоозонг нь уриа хашхираад байж байна.

Лоозон яагаад маанаг байгаа нь дараах хэд, хэдэн шалтгаантай. Монгол Улсын дотоодын үйлдвэрлэл сул. Ийнхүү сул байгаа нь импортын хэт хамаарал, төрийн бодлогын алдаа, дэд бүтэц, логистикийн дутагдал зэрэг олон хүчин зүйлээс үүтгэлтэй. Үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь эдийн засаг эмзэгшиж, гадаад зах зээлээс хат хамаатай болж, ажлын байр болон ажил хайгчийн эрэлтийг сааруулж, улмаар үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлж байна.

Бид дотоодын хэрэглээнийхээ 80-90 хувийг импортоор хангадаг улс. Импортын бараа бүтээгдэхүүнтэй дотоодын үйлдвэрлэгчид өрсөлдөх боломж сул.

Бид дотоодын хэрэглээнийхээ 80-90 хувийг импортоор хангадаг улс. Импортын бараа бүтээгдэхүүнтэй дотоодын үйлдвэрлэгчид өрсөлдөх боломж сул. Дээрээс нь урд, хойноос татсан хэдэн барааг франчайз нэрээр жижиг, дунд руугаа дайрдаг том хэдэн компанитай гэж байгаа. Манайдаа л том болохоос гадагш гараад жижиг. Манай төрөлжилт бол хонины самнасан ноос, ноолуур. Томчууд нь гаднын хэдэн улсад гаргана. Жижиг, дундууд нь хантааз, шаахай, шагай, аяганы суурь хийхээс өөрийг хийдэггүй. Үндэсний нэртэй томоохон компаниуд нь бүх бэлдцээ урдаас захиалж аваад, сайхан монгол шошго хадаад, тохирлын баталгааг бадар барих нь холгүй гуйж аваад биднийгээ сайхан хуурдаг.

Дээрээс нь төрийн бодлого тогтворгүй. Үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого дөрвөн жилийн интервалаар намын мөрийн хөтөлбөр болоод намын даргынх нь шүүгээнд хэвтдэг хэлтгий тогтолцоотой. Зарим төрийн шийдвэрүүд нэн ялангуяа чөлөөт худалдаа нэрээр дотоодын үйлдвэрлэлээ хааж боодог байдал хэрээс хэтэрлээ. Төрөөс Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 онд баталсан. Уг хуулиар хүнсний аюулгүй байдал, хүртээмж, чанарын асуудлыг зохицуулахаар байв. Яг арван жилийн дараа Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” нэртэй үндэсний хөдөлгөөн эхэлсэн. Санаагаар нь болдог бол хүнсний гол нэрийн 19 бүтээгдэхүүнийг дотоодоос хангадаг болчих байлаа. Ядаж байхад “Хүнсний хувьсгал”-ыг нь оройлон манлайлж байгаа нь стиль, имижээрээ Ерөнхийлөгчтэйгөө ижилсдэг “Ноён Пицца”-гийн ноёнтон байдаг.

Үйлвэрлэл хөгжихгүй байгаа нь эрчим хүч, тээвэр, логистикийн дэд бүтэц хангалтгүй, зардал өндөр. Үйлдвэрүүдийг хөдөө орон нутагт байгуулахад татварын болон бодлогын ямар нэгэн дэмжлэггүй байхгүй. Жижиг, дунд үйлдвэрүүдэд зээлийн хүү өндөр, барьцааны шаардлага асар өндөр байгаатай холбоотой.

“Шинэ сэргэлт” бодлогын хүрээнд 2024 оноос хойш хоёр ч удаа Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцлээ. Даанч батлагдаагүй. Зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдлын шинэ чиг хандлагатай уялдуулах байсан ч сандал, суудлын хэрүүл гээд үүнийг даанч умартсан.

Мартах шахсан өөр олон асуудлууд байна. Эрчим хүч, тээвэр, логистикийн дэд бүтэц хангалтгүй, зардал өндөр. Үйлдвэрүүдийг хөдөө орон нутагт байгуулахад татварын болон бодлогын ямар нэгэн дэмжлэггүй байхгүй. Жижиг, дунд үйлдвэрүүдэд зээлийн хүү өндөр, барьцааны шаардлага асар өндөр. Хөрөнгө оруулалтын орчин сул, тогтворгүй. Лоозон ярьж цээжээ дэлддэг ч хүний нөөц, мэргэжлийн ур чадвартай ажиллах хүч хомс. Техник, технологийн шинэчлэл, роботжуулалттай дасан зохицох мэргэжилтэн дутмаг. Маш чухал нэг асуудал бий нь мэргэжлийн боловсролын сургалтын тогтолцоо, арга зүй нь үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцдэггүй.

Энэ олон асуудал дээр нэмэгдээд манай зах зээл хэт жижиг. Хэт жижиг дээр нэмэгдээд том компаниуд нь жижиг, дундын эрхэлж болох бүх салбарт гар дүрнэ. Экспортын боломж уул уурхайгаас бусад салбарт маш хангалтгүй. Төрөөс гадаад зах зээлд нэвтрэх нэгдсэн стратеги байхгүй нь маш том асуудал болдог.

Олон болохгүй чөдөр тушаа хүнсний салбарт байсаар атал “хурандаа” У.Хүрэлсүх “Эх оронч худалдан авалт” гэж цээжээ дэлдэхээс өөрийг эс хийв. Адаглаад хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, гадаад зах зээлд нэвтрэх стандартаар хангах, ажиллах хүчний хомстолыг арилгах, дотоод зах зээлд өргөжих боломжоор хангах талаар ганц үг ган хийсэн бол дээр байлаа.

Хүнсний хувьсгалын талаар “Ноён Пицца”-гийн ноёнтноос өөр хүнтэй уулзаж ярилцах байлаа. Даан ч тэгсэнгүй. Хий хоосон лоозон л үлдлээ, “Эх оронч худалдан авалт” гэж...

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
songogch(202.9.46.84) 52 минутын өмнө

СҮРИЙГ ҮЗҮҮЛЭГЧ ЭНЭ ХҮН 4 ЖИЛ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ, ГАДААДАД БААХАН ТЭНЭЛЭЭ...ҮЛДСЭН 1,5 ЖИЛД ЮУ Ч ХИЙХГҮЙ, ЗУГААЛНА....

0  |  0
S(103.212.117.204) 58 минутын өмнө

SEKEER VANXANI BIEE UNELLEED BOOW DOLOOJ80955877BOOB XOXMOOR TOMSGN XELEERE TACHAANGUI DOLOON80955877AL SEXSEER ANUSDAX XUCHINDI

0  |  0
ээ(66.181.168.82) 56 минутын өмнө

тэнэгтэж өгөх юи даа. энэ бүхгий ард даваадалай ч бил үү нэг нөхөр л ерөнхийлөгчийн нэрээр өөрийгөө сайн сурталчилж, идэх хоолтойгоо байгаад байгаа юм даа. тэр хувийн үйлдвэрүүд энэ лоозогнолтой лоозогнолгүй боломжоороо өөрийнхөө иалхны мөнгийг олохын тулд ажиллаж л байгаа

1  |  0
Top