Өнөөдөр 2026.01.27. Энэ оны 27 дахь өдөр бөгөөд он дуусахад 338 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 24 минутад мандаж, 17 цаг 45 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 27 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Холокостын хохирогчдыг дурсах олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас Вьетнамд Энх тайвны өдөр, АНУ-д National Geographic өдөр, Канадад Гэр бүлээрээ бичиг үсэг тайлагдах баяр, Италид Ой санамжийн өдөр тохиож байна.
Энэ өдөр Их Британийн «Pink Floyd» хамтлагийн бөмбөрчин Ник Мэйсон, «Iron Maiden» хамтлагийн гитарчин Яник Герс, Кубын зохиолч, сэтгүүлч Педро Хуан Гутеррес, Америкийн жүжигчин Брижит Жейн Фонда, Норвегийн биатлонч Уле Эйнар Бьёрндален, Канадын уран гулгагч, олимпын аварга Эрик Рэдфорд, Америкийн дуучин Эшли Грэйс, Испанийн хөлбөмбөгч Кристиан Бикел, Италийн хөлбөмбөгч Стефано Петтинари зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1952 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхий маршал Х.Чойбалсан Москва хотноо Кремлийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас баржээ.
1987 оны энэ өдөр БНМАУ Америкийн нэгдсэн улстай дипломат харилцаа тогтоов.
2006 оны энэ өдөр Батлан хамгаалахын сайдаар М.Сономпил томилогдон ажиллаж эхэлжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:
1880 оны энө өдөр Томас Эдисон халдаг чийдэнгийн патент авчээ
1944 оны энэ өдөр «Нэгдүгээр сарын аянга» ажиллагаагаар Лениградын бүслэлтийг бүрэн чөлөөлөв.
1945 оны энэ өдөр Польшт Освенцимын нацист хорих лагерийн хоригдлуудыг суллажээ.
1948 оны энэ өдөр АНУ-д магнитофон худалдаанд гарчээ.
1973 оны энэ өдөр Вьетнамд энх тайван сэргээж, дайн зогсоох Парисын хэлэлцээрийг үзэглэв.
2011 оны энэ өдөр Арабын хавар: Йеменд хувьсгал эхлэв
2013 онд Бразилын Kiss клубт гал гарч, 242 хүн амиа алдаж, 630 хүн гэмтэж, бэртжээ
Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )