“Алдар” спорт хорооны жүдочид холимог багийн УЛСЫН АВАРГА боллоо

2 цагийн өмнө

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 49 дэх, эмэгтэйчүүдийн 34 дэх удаагийн Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотноо Нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Жүдо бөхийн холимог багийн 12 дахь удаагийн УАШТ-ий алтан медалийн төлөөх шигшээ барилдаанд “Алдар” спорт хороо болон “Хилчин” спорт хорооны нэгдүгээр багийнхан тунаж үлдсэн. “Алдар” спорт хорооны багаас Г.Болор-Очир, А.Мөнх-Эрдэнийг, А.Адьяасүрэн, А.Дуламсүрэнг, С.Лхагвадулам, Д.Есүйг ялав. Харин “Хилчин” спорт хорооны тамирчдаас Б.Гончигсүрэн, Ө.Дүүрэнбаярыг, Т.Ариунзаяа, Г.Наранцэцэгийг, Ё.Басхүү, Л.Анхзаяаг дийлсэн.

Улмаар хоёр багийнхан 3:3-аар тэнцэж, ахин нэг жинг сугалан барилдахад -90 кг-ын жинд Г.Болор-Очир, А.Мөнх-Эрдэнэ нар хүч сорих болж, Г.Болор-Очир өрсөлдөгчөө буулган авснаар ялагчийн хувь заяаг шийдсэн юм. 
 

 

УАШТ-ий нэгдсэн дүн (14 жин)

Эрэгтэй

60 кг-ын дүн

1. Т.Түмэнжаргал (Шинэ бадрах)

2. Э.Сумьяабазар (Женко)

3. Э.Ариунболд (Алдар)

3. Н.Мэндсайхан (Мон-Алтиус Цагаанбаатар академи)

66 кг-ын дүн

1. К.Ёолк (Хилчин)

2. Б.Эрхэмбаяр (Алдар)

3. Ө.Жанцандорж (Алдар)

3. Л.Сумъяа (Хурд)

73 кг-ын дүн

1. Ц.Цогтбаатар (Сүлд)

2. Б.Эрдэнэбаяр (Хилчин)

3. О.Уранбаяр (Хэнтий)

3. Л.Энхдөл (Хилчин)

81 кг-ын дүн

1. О.Шинэбаяр (Тэмүүжин)

2. Б.Шинэтулга (Шинэ бадрах)

3. Г.Батсугар (Хангарьд)

3. Н.Хадбаатар (Хэнтий)

90 кг-ын дүн

1. А.Мөнх-Эрдэнэ (Хилчин)

2. Б.Мөнхбаяр (Дархан-Уул)

3. Г.Болор-Очир (Алдар)

3. Б.Алтансүх (Хурд)

-100 кг-ын дүн

1. Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)

2. О.Ууганбаатар (Сүлд)

3. Б.Хүдэрчулуун (Боржин төв дэвжээ)

3. Г.Пунцагцэрэн (Алдар)

+100 кг-ын дүн

1. Б.Гончигсүрэн (Хилчин)

2. Г.Алтанбагана (Алдар)

3. Ө.Дүүрэнбаяр (Алдар)

3. Д.Мөнхтулга (Хилчин)

Эмэгтэй

48 кг-ын дүн

1. Ж.Анударь (Женко)

2. А.Мишээл (Respect)

3. Н.Ундрахбаяр (Winner)

3. Л.Булган (Тэмүүжин)

52 кг-ын дүн

1. М.Нандин-Эрдэнэ (Гүрү дожо)

2. Г.Наранцэцэг (Алдар)

3. О.Оюунчимэг (Хилчин)

3. Ц.Гал-Од (Дархан-Уул)

57 кг-ын дүн

1. Т.Ариунзаяа (Хилчин)

2. Б.Алтанцэцэг (Женко)

3. М.Цэндбазар (Сүлд)

3. Э.Номинтуяа (Женко)

63 кг-ын дүн

1. Л.Энхрийлэн (Сүлд)

2. Х.Маралмаа (Гүрү дожо)

3. П.Нандинцэцэг (Орхон ирээдүйн одод)

3. Ц.Сүнжидмаа (Женко)

70 кг-ын дүн

1. С.Лхагвадулам (Алдар)

2. Д.Есүй (Хилчин)

3. Х.Буянжаргал (Мон-Алтиус Цагаанбаатар академи)

3. Б.Анужин (Хилчин)

-78 кг-ын дүн

1. Ж.Урангоо (Орхон ирээдүйн одод)

2. О.Хүслэн (Сүлд)

3. А.Хонгорзул (Орхон ирээдүйн одод)

3. А.Дуламсүрэн (Хилчин)

+78 кг-ын дүн

1. А.Адьяасүрэн (Алдар)

2. Э.Жаргалмаа (Алдар)

3. Э.Энхзул (Бөх билэгт)

3. Д.Номинзул (Женко)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top