Трампын “Алдрын од”-ыг сүйтгэжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Трампын "алдрын од"-д 2018 онд халдсан үеийн зураг

Холливудын Алдрын гудамжинд байх АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын “од”-ыг сүйтгэсэн хэрэг гарчээ. Уг од нь Холливудын өргөн чөлөөнд байрлах хуучнаар Трампын олон улсын зочид буудлын гадна байрлах бөгөөд бетон хэсгүүд нь замын хашлага руу шидэгдсэн байж. Зарим сошиал хуудаснуудын мэдээлж байгаагаар он гарснаас хойш гурав дахь удаагаа сүйтгэж байгаа нь энэ аж.

Сүүлийн үед цагаачлалын эсрэг радикал бодлого, гадаад бодлогын алтернатив хандлага, “Энхийн зөвлөл” зэргээс шалтгаалан олон нийтийн эсэргүүцэл дээд цэгтээ хүрч байгаа юм. Он гарснаас хойш явуулсан санал асуулгаар Америкчуудын 71% нь “улс орон хяналтаас гарсан” гэж үзэж буй дүн гарсан билээ.

Холливудын алдрын гудамжинд алдартнуудын од байршуулах ажиллагааг зохион байгуулдаг Холливудын худалдааны танхим түүний одыг хэзээ сэргээн засварлах нь тодорхойгүй байна.

Доналд Трампын алдрын одыг өмнө нь хэд, хэдэн удаа тухайлбал 2016 онд Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшихээ зарласны дараа, 2018 онд Ерөнхийлөгчийн анхны бүрэн эрх хэрэгжээд удаагүй байхад сүйтгэж, гахайн мах, цус асгаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top