Энэ сарын 24-ний өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргүүд нэгнээ "Үгэнд орсонгүй" гэх шалтгаанаар зодсон хэрэг гарсан.
Тус хэргийн талаар зодуулсан хүүгийн ээж "Миний хүүгийн биеийн байдал маш хүнд байна. Эрүүндээ гурван хугаралтай, хагалгаанд орох гэж байна. Юм ярьж чадахгүй, хоол унд идэж чадахгүй байдалтай байна. Эрүүл саруул хүүхдээ би 05 дугаар ангид авчирсан, эрэмдэг болсон хойно нь би өөрөө дарга руу нь залгаж байж мэдээлэл авсан. Эх орноо хамгаал гэж явуулсан ч, эрэмдэг болгож авсандаа гомдолтой байна. Манай хүүхэд бол хүмүүжилгүй хүүхэд биш. Эрүүг нь хугартал зодоод байхдаа яахав дээ. Зодсон цэрэг нь 4 дүгээр сард татагдаж ирсэн, хал цэрэг байна лээ. Өнөөдөр миний хүүхэд ийм байдалтай байхад, маргааш хэний хүүхэд эрэмдэг болох юм хэлж мэдэхгүй байна. 05 дугаар ангийн удирдлагууд надтай уулзаж, яриагүй байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )