Ерөнхий сайд “ДЦС-5” төсөл ирэх сард эхлэхийг мэдээлэв

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

“Давос”-ын Эдийн засгийн чуулганд оролцож буй Ерөнхий сайд Г.Занданшатар дулааны V цахилгаан станцын ажил нэн яаралтайгаар ирэх хоёрдугаар сард эхлэх тухай “Блумберг” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдслаа. Мөн түүнчлэн дунд хугацаандаа сэргэгдэх эрчим хүчний шинэ станц байгуулах тухай ч дурдсан байна.

Дулааны V цахилгаан станцын төсөл 2011 онд олон улсын уралдаант шалгаруулалт зарласнаар эхэлж байлаа. Гэвч хэрэгжихгүй байсаар 2014-2015 онтой золгож, тухайн цаг үед нь концессын гэрээ байгуулж, төслийн талаарх хэлэлцүүлэг ч өрнөж байв. Үүнээс хойш хэрэгжихгүй байсаар 2025 онтой золгосон билээ. Улмаар 2025 оноос эхлэн “ДЦС-5” төслийн талаар ярих болсон юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай 2025 оны тавдугаар сард ярилцлага өгөхдөө “ДЦС-5 төлсийн нийт хөрөнгө оруулалт 658 сая ам.доллар. Санхүүжилтийн 80% хувийн хэвшил, 20% нийслэл хариуцах шинжилгээ гарсан” гэж ярилцлага өгч байв.

Ташрамд дурдахад эрчим хүчний салбарт сүүлийн 8-9 жилийн хугацаанд гадаадын зээл тусламжаар ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
songogch(202.9.46.203) 2 цагийн өмнө

Эрчим хүчинд 300,0 тэр бум, авто замд хэдэн их наядын төсөв тавьж, ажлын эрэмбэ дараалалаа мэддэггүйн гай одоо гарч байна. Зөвлөлтийн барьж өгсөн цахилгаан станцууд Монгол улсыг 100 -аад жил халааж, гэрэлтэй, дулаахан байлгажээ. Тэтгэвэрт гарах цаг нь болж. 2028- онд засагт гарах нам 6-р станцыг, 2032 онд засагт гарах нам 7- р цахилгаан станцуудаа нэн яаралтай барихгүй бол 30 биш 100 жилээр ухарч лаатай өвөлжихөд тун ойрхон болж байгаа юм байна шүү...

0  |  0
Top