Хамгийн сүүлчийн барьцааны хүний цогцсыг илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Израилын цэргүүд Газын зурваст Хамаст барьцаанд байсан хамгийн сүүлчийн хүний цогцсыг олжээ. Ахлах түрүүч Ран Гвилийн цогцсыг эрэн хайх ажиллагааг Израил, Хамасын хооронд гал зогсоох тохиролцоонд хүрсэн өдрөөс хойш буюу өнгөрсөн аравдугаар сараас хойш явуулсан байна.

Ран Гвили 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамасын халдлагын үеэр амь үрэгдсэн бөгөөд хожим нь түүний цогцсыг Газын зурвас руу аваачжээ.

Израилын талд барьцаанд байсан бүх хүнийг шилжүүлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөний хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ үе шатанд гал зогсоох дэглэмээс тус зурвасыг бүрэн цэрэггүйжүүлэх явцад шилжих ёстой. Мөн Хамас болон бусад бүлэглэлүүдийн зэвсгийг хураах, Газын зурвасын шилжилтийн үеийн удирдлагыг зохион байгуулахаар тусгажээ.

Гвилийн цогцсыг хүлээн авсны дараа Газын зурвас, Египетийн хилийн Рафах боомтыг нээнэ гэж мэдэгдэж байсан. Рафах боомтын гарц 2024 оны тавдугаар сард хаагдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top