АНУ-д их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байгаатай холбогдуулан 24 мужид онц байдлын дэглэм тогтоогоод байна. Сая гаруй айл өрх цахилгаангүй болж тус улсын зүүн хэсэгт тээвэр доголдоод байна. Мөсжилтийн улмаас цахилгаан дамжуулах шугамууд тасарсан байна.
Ням гарагт нийт 10 мянга гаруй нислэг цуцлагджээ.
Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө хүртэл их хэмжээний цас үргэлжлэн орсны дараа цасан шуурга, мөсөн бороо орно гэж цаг уурчид анхааруулсан байна. Байгалийн гамшигт үзэгдлийн үр дагаварт 200 сая иргэн өртөнө гэж тооцоолжээ.
Үүнтэй зэрэгцэн тус улс даяар хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорсон байна.
Нью Йорк хотын захирагч Зохран Мамданийн мэдээлснээр, амралтын өдрүүдэд 2000 гаруй цас цэвэрлэгч машин техникийн дайчилж, 700 машинаар зам дээр давс цацсан байна. Виржиниа мужийн амбан захирагч ард иргэддээ хандан хүнс, дулаан хувцсаа бэлдэхийг зөвлөжээ.
Канад улсад мөн эрс хүйтэрч, даваа гарагт зүүн хэсэгт их хэмжээний цас орох төлөвтэй байна.



Сэтгэгдэл ( 0 )