
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үүсээд буй асуудлын талаар болон түүнийг огцруулах талаар саналын тухай өөрийн байр суурийг илэрхийллээ.
Энэ тухай тэрээр "Бид өнгөрсөн хоногуудад нэг нэгээр үүссэн гэмтлийг устгаад явж байсан. Өнөөдөр оргил ачааллыг давуулаад дөрөвдүгээр зуухыг зогсоож гэмтлийг устгах ажлыг хийнэ. Хязгаарлалт хийхгүйн төлөө ажиллаж байна. ТЭЦ4-ийнхөн 48 цаг шаардлагатай гэх мэдээлэл өгч байгаа.
Ч.Доржханд сайд бид хоёрыг огцруулах санал хүргүүлж байгаа юм билээ. Мэдээж хязгаарлалт хийхээр олон нийт дургүйцэж байгаа. Сөрөг хүчний хувьд энэхүү таатай боломжийг ашиглаж улс төр хийхийг ойлгоно.
Нэгэнт чадлын дутагдалд орчихсон байгаа тохиолдолд хөлдөлт үүсгэж болохгүй. Хэрэглээг хязгаарлаж явахгүй бол систем маань өөрөө тэг зогсолт хийж болзошгүй аюултай байна. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно. Энэ хоёр хүндрэлийг эрчим хүчний салбар анхаарч ажиллаж байна.
Иргэдэд үүсээд буй нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл өгөөгүй юм байна гэдгийг ойлголоо. ТЭЦ3 болон ТЭЦ4 хүндрэлтэй байна. Бид Бөөрөлжүүт дээр 30 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )
энэ шуналын тулмыг зайлуулахгүйбол ЭХ өөдлөхгүй ,бас юу ч хийгдэхгүй
БИДНИЙГ ЗОВООСОН БАС ӨӨРӨӨ ЗОВЧИХСОН ЭНЭ АМЬТАН БАЙНАА
БИДНИЙГ ЗОВООСОН БАС ӨӨРӨӨ ЗОВЧИХСОН ЭНЭ АМЬТАН БАЙНАА