Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.01.21/ 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үүсээд буй асуудалтай холбоотой дараах хариултыг өглөө.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
4-р цахилгаан станц болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцад бид ажиллаж байна. Удахгүй бидэнд эргээд үр дүнг нь танилцуулна. 4-р цахилгаан станц дээр есдүгээр зуух буюу 500 тонн ус халаах хүчин чадалтай зуух барих төслийг боловсруулаад арваад жил болж байгаа. 360 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
Улаанбаатар хотын дулааны асуудлыг шийдэхийн тулд ТЭЦ5-ийг ашиглалтад оруулж дулааны асуудлыг шийднэ. 2027 онд нэг цахилгаан станц нэмж ашиглалтад орно. Тэр үед цахилгаан эрчим хүч нөөцлөх, тоноглолуудыг зогсоож үйлчилгээ хийх бололцоотой болно.
Шулуухан хэлье. Тог таслахгүй байхыг хичээнэ. Гэхдээ нөөцгүй байгаа тоноглол дээр гэмтэл гарах юм бол гэмтлийг арилгах явцад тодорхой хэмжээний хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй.
3-р цахилгаан станцад гарсан хэргийнталаар ТЕГ болон холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Бид шаардлагатай бүх мэдээллээ өгч байгаа.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 3 )
Хулгайч нар улсыг хохиролгүй болго
МАН сүүлийн 35 жилийн ихэнхи хугацаанд төр засагт гарсан хэрнээ яагаад 1 ш цахилгаан станц бариагүй юм бэ? Хэдэн их наядаар идэж уухын оронд 1 ш битгий хэл 10 станц барих мөнгийг та нар идсэн дээ. Сонгогчид МАН- г 2027 2028 оны сонгуульд ялагдуулж бүр мөсөн төрөөс зайлаах шаардлагатай болж. Өөр зам алга.