Израил сүүлчийн барьцааны хүний цогцсыг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Израилын арми Газын зурвасын хойд хэсэгт сүүлчийн барьцааны хүн болох Ран Гвилийн цогцсыг эрэн хайх өргөн хүрээний ажиллагаа явуулж байна.

Ажиллагааг Газын зурвасын хойд хэсэг дэх оршуулгын газар явуулж байгаа бөгөөд байгаа бүхий л тагнуулын мэдээлийг ашиглаж байна гэж Израилын ерөнхий сайдын тамгын газраас мэдээлжээ. Эл ажиллагааг цогцсыг олох хүртэл үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

Израилын цэргийн алба хаагч Ран Гвили 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн халдлагын үеэр амь эрстэжээ. Хамас бүлэглэл түүний цогцсыг 2025 онд Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатын хүрээнд шилжүүлж өгөх ёстой байсан ч шилжүүлэн өгөөгүй байна.

Үүнтэй зэрэгцэн Хамас хөдөлгөөн зуучлагчдад Израилын цэргийн цогцсыг оршуулсан байршлын талаарх бүхий л мэдээллийг дамжуулан өгсөн гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top