Хэдхэн жилийн өмнө бөхчүүдийн цолыг Үндэсний Бөхийн Холбоо шийдээд өгчихдөг байлаа. Мэдээж, дүрмээ бас баримтлах гэнэ л дээ. Гэхдээ л шийдэх эрхтэй байлаа. О.Балжиннямд аварга, Д.Мөнх-Эрдэнэд арслан цол олгодог нь Холбооны шийдвэр байсан.
Одоо бол үгүй ээ, УИХ эхлээд Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах ёстой. Дараа нь Ерөнхийлөгч цол олгож, батламж гардуулдаг тул эцсийн шийд тэнд гарна гэсэн үг.
Юун цол болоод явчихав гэвэл бөхөд ойр байдаг хүмүүс сонссон л байх. 2021 оны наймдугаар сарын 17-нд Монгол улсын Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил за тэгээд бас Монгол бөхийг Дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан болсон.
Тэр жил NoNaadam гэх бичигтэй хэсэг бүлэг нөхдүүд талбай дээр суугаад 100 жилийн ойн наадмыг хийлгэхгүй өнгөрүүлж чадсан тул яаж наадахгүй байхав гээд наадмын дайтай барилдаан хийсэн нь тэр.
Тэрхүү барилдаанд одоогийн улсын заан Б.Бат-Өлзий улсын харцага цолтойдоо түрүүлж, одоогийн улсын начин Э.Ууганбаяр аймгийн арслан цолтой үзүүрлэж байлаа. Энэ хоёр бөхийн цол дээр тогтоод эхлээд яръя. Тэгэхэд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нарын зэрэг хүмүүс цол олгоно гэж барилдах бөхчүүдэд хэлсэн юм билээ. Энэ тухай бөхчүүд ч ярьдаг. Ц.Магалжав тэргүүн ч үгүйсгэдэггүй. Үгүйсгэх нь байтугай цолыг нь олгох ёстой гэж үздэг.
Үүнийг ч МҮБХ-ны дэд тэргүүн, улсын гарьд И.Доржсамбуу ярьсан юм. “МҮБХ бол тэр наадамд барилдсан бөхчүүдэд цол, чимэг олгохыг зөв гэж үздэг. Гэвч эхлээд УИХ-аар хэлэлцэж, дараа нь Ерөнхийлөгч цол олгодог болохоор шууд цол олгочихно гэж хэлэхэд эрт байна. Юу болохыг одоогоор хэлж мэдэхгүй байна” гэж гарьд И.Доржсамбуу өгүүлсэн. Ер нь МҮБХ цол, чимэг олгохыг зөв гэж үзлээ ч Ерөнхийлөгч олгодог болохоор очоод гацах, саатах зүйл сүүлийн хэдэн жил болжээ.
Тэгж байтал УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баяр наадмын тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг санаачлан хийж, өргөн барив. Энэ төсөлд зааснаар бол тэрхүү барилдаанд цолны даваа давсан бөхчүүдэд цол, чимэг олгохоор тусгаж л дээ. Ингээд Б.Бат-Өлзий улсын арслан, Э.Ууганбаяр улсын гарьд цол хүртэх болно. Гэхдээ түрүүн өгүүлсэнчлэн эхлээд УИХ шинэчилсэн найруулгыг дэмжиж, дараа нь Улсын Ерөнхийлөгч батламжаа гардуулж гэмээнэ шинэ цолоо хүртэнэ.
2000-аад оны эхээр хэд хэдэн бөхөд улсын арслан цол олгох тухай яриа гарч, МҮБХ-ны Цэцдийн зөвлөл болон Их Эе дээр бужигнаан болсон түүхтэй. Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Д.Сумъяабазар за тэгээд арай өмнөх үеэс Г.Баяраа, П.Сүхбат нар арслан цолны болзол хангасанд тооцогдсон. Яг арслан цол олгоод батлах гэтэл Б.Гантогтох, Д.Сумъяабазар нар аваагүй цолынхоо эрэмбэ дээр маргасан юм.
Д.Сумъяабазар улсад гурав үзүүрлэчихсэн, тэгээд ч эхэлж үзүүрлэсэн учраас эрэмбэ дээрээ гарах ёстой мэт ойлгогдож байв. Гэтэл Б.Гантогтох улсын заан цолны болзлыг эхэлж хангасан учир өмнөх давааны амжилтыг тооцоод эхэнд эрэмбэлэгдэх ёстой гэсэн.
За ингээд маргаан болох үед Д.Долгорсүрэн заан босоод “Энд маргалдаад байх юм ердөө ч байхгүй. Энэ залуустаа арслан цол олгоод гаргая. Ард түмэн бүгдээрээ баяртай хүлээж авна шүү дээ” гэж билээ.
Д.Долгорсүрэн зааны тэр үгийг онцлохын учир нь нээрээ л цолыг нь ахиулаад гаргахад бөхчүүд ч, ард түмэн ч баярлана. Цөөхөн хэдэн өрсөлдөгч л үгүй гэх байх.
Том хэмээх Пунцагийн Сүхбатыг түүхт 70 жилийн ойгоор үзүүрлэхэд нь арслан цолыг нь олгоогүй. Арслан цолыг нь олгочихсон байхад хэнээс юу унах гээд байсныг мэдэхгүй. Нэгэн сайхан бөх тэр шийдвэрээс болоод насаараа сэтгэлийн шархтай явсаар, сүүлдээ цээжиндээ хүртэл арслан шивүүлсэн байж билээ.
Одоо Баянмөнхийн Гантогтох байна. Улсад гурав үзүүрлэчихсэн. Гарьд цолтой л явна. Гэтэл улсад нэг удаа 9 давж үзүүрлээд арслан болчихсон бөхчүүд дээр нь суух эрхтэй болчихсон л байгаа.
Хорвоо дээр туйлын шударга юм гэж байхгүй байж болох ч шударга байлгах гэж, бөхчүүдийнхээ амжилтыг зүй ёсоор нь үнэлэх, үнэлэхдээ цаг алдалгүй тухайн үед нь үнэлбэл хичнээн сайхан байх билээ. Ёстой л Догоо зааны хэлдгээр ард түмэн баярлаж хүлээж авна шүү дээ. Цолыг харамлах бус харин урам зориг хайрлаж, олгож байвал сайхан.
За ингээд 2021 оны тэр барилдааны дүйзийг харцгаая /дүйзийг www.devjee.mn – ээс авав/. Цол олгох тухай яриа учраас тавын даваанаас эхэлье.
Дүйзээс харвал дээр дурдсан хоёр бөх дээр чамгүй олон бөх нэмэгдэж, цол хүртэх аж. Улсын начин Т.Довчинсэмбээ, улсын начин Ч.Батчулуун нар шөвгийн дөрөвт шалгарсан тул улсын заан цол хүртэх боломжтой. Гэвч тухай барилдаанд Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Уртнасан мөн улсын начин цолын босго давсан Б.Хадбаатар нар допингийн шинжилгээнд “бүдэрсэн” тул цол, чимэг хүртэх эрхгүй.
Улсын наадмаас өөр наадамд улсын цол олгодоггүй гэдэг тухайд бол 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн барилдаанд Б.Бат-Эрдэнэ түрүүлж, дархан аварга цол хүртэж байсан түүхтэйг сануулъя. 1988, 1989, 1990 оны улсын их баяр наадамд дараалан гурав түрүүлээд, 1990 оны наадмын дараа болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойд түрүүлж, даян аварга цолоо дархан болгож байлаа. Тэр наадмаар Б.Бат-Эрдэнэтэй үзүүр түрүү булаалдсан дархан аварга Х.Баянмөнх цаг гаруй барилдаад унасныхаа дараа “Бөхийн үнэн яллаа” гэж хэлсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр дархан аваргын тэрхүү алдартай үгийг дахин хэлмээр санагдлаа. Бөхийн Холбоо хэлсэндээ хүрч, улсын Ерөнхийлөгч цолоо л ахиулах гэж залуу нас, хөлс хүчээ зориулж яваа бөхчүүдийгээ ойлгон тэтгэж, бөхийн үнэн ялах болтугай!
Сэтгэгдэл ( 6 )
Дэмжиж бна
104 jiliin hugatsaand Heden darhan a arga tulsen be? uuntei guih Tod manlai uyaach tsoliig, Shagain harvaanii Ulemj darhan mergentei tsoltoi heden hun baina ve?ulsiin bayar naadamd ulamjlaltai 6 narnii morinii uraldaand turuu avaagui baij Tod manlai hurtej baigaa ni around yavdal MUBH-nii upmneh udirdlaguud 4 uuliin jishig barildaanii amjiltaar ”Zaan” hurtle tsol olgoh. Asuudal taviad demjigdeegui Getel ZG-Iim togtool too heh Oron nutgiin busiiin uraldaan, Uyaachdiin naadmaar bol dog erliiz morinii uraldaanii uzuuleltiig Ulsiin naaadand 4 turuulsen behiinhtei duitsuulj bolno gej uu
2000 онд Дархан аварга Б. Бат -Эрдэнэ УИХ ын гишүүн болоод Наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хууль санаачилж ” далай” гэдэг чимэгийг цол болгон нэмсэн байдаг. Хэрэв энэ хэвээрээ байсан бол одоо хамгийн сүүлчийн дархан аварга нь Бат- Эрдэнэ өөрөө байх байлаа, магадгүй цаашид ч гэсэн! Чоноо чоно гэж шогширдог шиг. Харин сүүлд нь нэгэн гишүүн энэ өөрчлөлтийг хүчингүй болгож уламжлалт байдалд нь оруулах хууль санаачлан батлуулснаар Өсөхбаяр, Сүхбат нар дархан аварга цол авч хөжим нь Батсуурь дархан аварга болсон.
Энэ явдаг жорлонгуудын хэрэгт төр оролцдог нь буруу, өөрсдөд нь, тэр холбоо шуу юманд нь даатгаад орхивол таарна, бүгдээрээ аварга, арслан болно уу яана маньд юуны хамаа, энэ их улстөржилт, хэрүүл тэмцэл дээр, бөхчүүдийн хэрүүл нэмэгдээд гайны нэмэр
baavgaid tsoliig ni og turuulsen ni unen zahialsan ch yadgiin hulgai hiisen bish te baavgai ahaa
bat-ulzii zaan zakhialgaar bichuulee yu , munkhjin, iim khereggui yumm bicheed yanaa