Рио Тинто зэс олборлох төлөвөө нэмэгдүүллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
4 цагийн өмнө

Рио Тинто компани 2025 оны зэсийн олборлолтын таамаглалыг нэмэгдүүллээ. Энэ нь Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюутолгой” уурхайн үйл ажиллагаа эрчимжсэнтэй холбоотой гэж үзэж байна. Одоогийн байдлаар 2025 оны зэс олборлолт таамаглаж байснаас гурав хүртэл хувиар их байх төлөвтэй байгаа юм.

Рио Тинто компани энэ онд 780-850 мянган тонн зэс олборлохоор төлөвлөсөн ч одоогийн байдлаар 860-875 мянган тонн зэс олборлох магадлалтай байна. Тус компани 2026 онд 800-870 мянган тонн зэс олборлохоор төлвлөжээ.

Хөрөнгийн бирж дээр Рио Тинтогийн хувьцаа зургаадугаар сараас хойш 36 хувиар өсөөд байна. Ингэж өсөх болсон шалтгаан нь зэсийн ханшийн өсөлт, төмрийн хүдрийн зах зээлийн тогтвортой байдал, гүйцэтгэх захирлын шинэ менежменттэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж буй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top