“Лейкерс”-ийн Остин Ривз багийнхаа ахмад тоглогч Леброн Жэймсийг Бүх цаг үеийн шилдэг сагсанбөмбөгч гэж мэдэгдлээ.
“Миний бодлоор бол хэзээ нэгэн цагт гартаа бөмбөг барьсан тамирчдаас хамгийн шилдэг нь Леброн. Зургаан жилийн өмнө замналаа өндөрлүүлсэн бол хүмүүс мөн л тэгж хэлэх байсан. Түүнд хангалттай их мөнгө бий. Сагсанбөмбөгт дуртай, хөдөлмөрлөөд сурчихсан болохоороо л одоо хүртэл тоглосоор байгаа юм. Одоо ч илүү сайжрахыг хичээдэг” гэжээ.

Талбай дээр Леброн заримдаа Ривз рүү хашхирсан тохиолдол бий. Үүнийг харсан Ривзийн эмээ нь Леброныг болгож өгөхийг хүссэн удаатай гэнэ. “Бид хоёр бие бие рүүгээ хашхирсан хэд хэдэн тохиолдол бий. Тэрийг харсан эмээ минь уурлаж бухимдаад сүйд болсон. “Чам руу тэр муу дахиад нэг удаа хашхирах юм бол би болгоод өгнө...” гэж эмээ минь хэлсэн юм.

Тэгэхээр нь би “Эмээ, бүх зүйл зүгээр ээ. Таны хүүхдүүд, миний ээж, таны охин над руу Леброноос ч чанга хашхирдаг шүү дээ. Тиймээс санаа зовоод хэрэггүй ээ” гэж би хэлсэн” хэмээн Ривз өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042