.jpg)
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлэг эхэлж, Нийслэлийн 2026 оны төсвийг хэлэлцэж эхэллээ.
Өмнөх хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх төслүүд, гэр хорооллыг орон сууцжуулж агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн холбоос замуудыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах нийтийн тээврийн цогц төслүүдийг урагшлуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онд эхлүүлсэн төслийг үргэлжлүүлэхэд чиглэсэн талаар дурдсан билээ.
Тэгвэл ирэх оны төсвийн саналыг олон нийтээс хэрхэн авсан, иргэд олон нийтээс ирсэн саналын хэдэн хувийг тусгасан талаар НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Л.Хосбаяр өмнөх хуралдаанаар тодруулсан.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд, танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна гэж заасны дагуу Ulaanbaatar.mn, e-Mongolia аппликейшн болон 9 дүүргийн 204 хорооноос 77.246 цахим саналыг иргэдээс хүлээн авсан.
Мөн Хүүхдийн ордны их танхимд 9 дүүргийн 350 гаруй иргэдийг хамруулсан 564 саналыг цаасан хэлбэрээр авсан талаар хэллээ. Мөн л төлөөлөгчдийн зүгээс хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд анхаарах нь зүйтэй боловч бусад нийгмийн салбар асуудлуудыг орхигдуулж болохгүй гэдгийг онцолжээ.
ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )