Орос энхийн төлөвлөгөөний гол болзлуудаа нэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 04

Орос улс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөний гурван заалтад буулт хийхгүй гэж NBC News суваг эх сурвалж дурдан дамжуулжээ.

Тус сувгийн мэдээллээр, Москва хямралыг зохицуулах асуудалд гурван гол нөхцөлөө Вашингтонд танилцуулсан байна. Тухайлбал, Украины арми Донбассаас гарах, Украины Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг цөөлөх, АНУ болон Европын зүгээс Оросын шинэ гэгдэх бүс нутгуудыг хүлээн зөвшөөрөх болзол тавьжээ. Бусад асуудлаар Оросын зүгээс уян хатан байр суурь баримтлахад бэлэн гэжээ.

Энэ сарын 2-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар Кремльд хэлэлцээ хийсэн билээ. Талууд энхийн төлөвлөгөөний зарим заалт дээр зөвшилцөлд хүрч чадаагүй. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, талууд газар нутгийн асуудал дээр зөвшилцөлд хүрч чадаагүй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(197.211.63.21) 2025 оны 12 сарын 05

\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
ganaa(178.174.229.45) 2025 оны 12 сарын 05

HULMASUUD OROS NOHOINUUD AD *** YOU GJ HELII DEE . BI HULMASUUDIIG ALAHAD BELEN BNA

0  |  0
ааа(202.126.88.191) 2025 оны 12 сарын 04

Хил рүү нь ойртохгүй гэж амлачаад хил рүү нь улам ойртоод, улс орныг гишүүнээрээ элсүүлээд байхад орос зүгээр хараад байж байхуу

0  |  1
Top