АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтонд болох 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалааны үеэр Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ Энх тайвны шагналыг хүртэнэ гэж Politico мэдээлжээ.
Хоёр цаг үргэлжлэх арга хэмжээн дээр ФИФА-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино Доналд Трампт ФИФА-ийн Энх тайвны шагналыг гардуулах аж. 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалааны арга хэмжээг хааж Village People хамтлаг YMCA хит дуугаа дуулна. Эл дуу нь Трампын нэрийн хуудас бөгөөд сонгогчидтойгоо хийх аливаа уулзалтыг эл дуугаар төгсгөдөг.
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд анх удаа 48 шигшээ баг оролцоно. ДАШТ ирэх оны зургаадугаар сарын 11-ээс долоодугаар сарын 19-ий хооронд АНУ, Канад, Мексикт болно.


Сэтгэгдэл ( 0 )