“Монгол бахархлын өдөр”-т хэн ТҮРҮҮЛЖ байсан бэ?!

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 21

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаан 2012 онд анхлан зохион байгуулагдсан түүхтэй. Энэ цагаас хойш 13 удаа зохион байгуулагдахад Бөхийн өргөөний чансаа өндөр барилдааны нэг болжээ. Барилдаан чансаатай болдгийг дараах баримт харуулна. Нийт 13 удаа болсон барилдаанд аймгийн цолтой нэг ч бөх түрүүлж байгаагүй. Энэ барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба/2012, 2013/, Улсын аварга П.Бүрэнтөгс /2015, 2022/, Улсын гарди Ө.Бат-Орших /2014, 2021/ нар тус бүр хоёр удаа түрүүлж байсан түүхтэй.

Харин өнгөрсөн жилийн барилдаанд түрүүлсэн Улсын начин Э.Даш 2016, 2017 онд начин цолтой байхдаа хоёр удаа үзүүрлэж, 2024 оны барилдаанд түрүүлсэн юм.


Монгол бахархлын өдөр, Чингис хаан цомын төлөөх барилдаанд түрүүлж байсан бөхчүүдийг та бүхэнд хүргэе.

2012 он /256 бөх/

ТҮРҮҮ: Улсын заан Ч.Санжаадамба

Үзүүр: Улсын харцага Ц.Содномдорж

2013 он /128 бөх/

ТҮРҮҮ: Улсын заан Ч.Санжаадамба

Үзүүр: Улсын аварга С.Мөнхбат

2014 он /128 бөх/

ТҮРҮҮ: Улсын харцага Ө.Бат-Орших

Үзүүр: Улсын аварга С.Мөнхбат

2015 он /128 бөх/

ТҮРҮҮ: Улсын арслан П.Бүрэнтөгс

Үзүүр: Улсын начин Л.Цэрэнтогтох

2016 он  /128 бөх/

ТҮРҮҮ: Улсын арслан Р.Пүрэвдагва

Үзүүр: Улсын начин Э.Даш

2017 он  /128 бөх/

ТҮРҮҮ: Улсын гарди Н.Ганбаатар

Үзүүр: Улсын начин Э.Даш

2018 он  /128 бөх/

ТҮРҮҮ: Улсын начин Д.Анар

Үзүүр: Улсын харцага Б.Бат-Өлзий

2019 он  /128 бөх/

ТҮРҮҮ: Улсын начин Н.Баярбаатар

Үзүүр: Улсын начин Б.Орхонбаяр

2020 он  Ковид цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй

2021 он  /128 бөх/

ТҮРҮҮ: Улсын гарди Ө.Бат-Орших

Үзүүр: Улсын харцага О.Хангай

2022 он  /128 бөх/

ТҮРҮҮ: Улсын аварга П.Бүрэнтөгс

Үзүүр: Улсын аварга О.Хангай

2023 он  /128 бөх/

ТҮРҮҮ: Улсын гарди Ц.Бямба-Отгон

Үзүүр: Улсын заан М.Лхагвагэрэл

2024 он “Чингис хаан цом” олгосон анхны барилдаан /128 бөх/

ТҮРҮҮ: Улсын харцага Э.Даш

Үзүүр: Улсын заан С.Сүхбат

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Azbileg (183.177.99.226) 2025 оны 11 сарын 23

Batmagnai tvrvvlne Svhbat vzvvrlene

0  |  0
Top