АНУ нь хэлэлцээрийн хүрээнд БН Ардчилсан Конго болон Руанда улсад газрын ховор металл олборлоно гэж Цагаан ордны тэргүүн Доналд Трамп Африкийн тус хоёр улсын хооронд энхийн хэлэлцээр байгуулах ёслолын ажиллагааны үеэр мэдэгджээ.
Тэрбээр “Бид томоохон компаниудаа тус хоёр улсад илгээнэ. Тэд тэнд газрын ховор металл олборлож, активынхаа тодорхой хэсгийг гаргаж, төлбөр төлнө. Бүх тал их хэмжээний ашиг хүртэнэ” гэжээ. Энэ нь Трампын засаг захиргаанаас эрдэс баялаг нийлүүлэхтэй холбоотой 2025 онд байгуулсан хэлэлцээрүүдийн хоёр нь юм гэж тэр онцолжээ.
Африкийн тус хоёр улсын хооронд энхийн хэлэлцээр байгуулбал Вашингтон тус хоёр улсын ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах боломжийг судалж байгаа талаар өнгөрсөн тавдугаар сард мэдээлж байсан юм. Ройстерс агентлагийн мэдээллээр, АНУ Ардчилсан Конго улсын зүүн нутагт хар тугалга, тантал болон вольфрам олборлож, Руандад боловсруулах сонирхолтой байгаа аж. Руандагийн ерөнхийлөгч Пол Кагаме, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын төрийн тэргүүн Феликс Чисекеди нар Вашингтон хотноо пүрэв гарагт энхийн хэлэлцээр байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )