“Алтан цом”-ын барилдааны сугалааны үйл ажиллагаа өнөөдөр болно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 20

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг найман компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр найман гишүүнтэй байх бөгөөд гурван гишүүнийг сонгож, үлдсэн таван бөхийг сугалаагаар тодруулах юм.

МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн бөхчүүдээс оролцогч багууд санал өгч хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцоно.

Сугалааны үйл ажиллагааг NSports сувгаар болон Монголын үндэсний бөхийн холбооны фэйсбүүк хуудсаар шууд үзүүлнэ.

Хаана: Монгол бөхийн өргөө

Хэзээ: Аравдугаар сарын 25, 26-ны өдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top