Жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсад 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 810.3 мянган жуулчин хүлээн авч, түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Өнгөрсөн жил Монгол Улсад 808 мянган жуулчин ирж түхэн амжилт тогтоож байсан билээ.

Монголд ирсэн жуулчдын дийлэнх нь БНХАУ, Өмнөд Солонгос, ОХУ-аас ирсэн байна. Засгийн газраас аялал жуулчлалыыг эдийн засгийн тэргүүлэх салбар гэж тодорхойлон, визний нөхцөлийг хөнгөвчилж, олон улсын сурталчилгааг эрчимжүүлсэн нь ийнхүү үр дүнтэй болжээ. Түүнээс гадна хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулж, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлсэн нь эерэг үр дүнгийн нэг болсон байна.

Цаашид аялал жуулчлалыг төрөлжүүлж, зөвхөн зуны цагт бус өвлийн цагт адал явдалт аялал хөгжүүлэх жуулчдын тоог болон орлогыг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн дэд бүтэц, ахуй орчныг сайжруулбал жуулчдын тоо үүнээс ч өсөх хандлагатай. Мэргэжлийн байгууллагуудын судалгаанд дурдсанаар Монгол Улсад ирэх жуулчдын тоо цаашид тогтмол өсөх хандлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top