ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
7 цагийн өмнө

Өнөөдөр 2025.12.05. Энэ оны 339 дахь өдөр бөгөөд он дуусахад 26 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 23 минутад мандаж, 17 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 9 хэм хүйтэн, шөнөдөө 19 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн хөрсний өдөр, Олон улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн сайн дурынхны өдөр тохиож байна. ОХУ-д өнөөдөр Цэргийн алдар нэрийг хүндэтгэх өдөр бол Суринамд Хүүхдийн өдөр, Украинд Статистикийн ажилтнуудын өдөр, Тайландад хаан Бумибол Адулядежийн төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын сансрын нисэгч, Батлан хамгаалахын сайд асан, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Францын дуучин Патрисиа Каас, Их Британийн жүжигчин Кэтрин Тэйт, Италийн дуучин, жүжигчин Микеланжело Локонте, Америкийн жүжигчин Пола Пэттон, Эми Экер, дуучин Кери Хилсон, Канадын уран гулгагч, олимп, дэлхийн аварга Кэйтлин Осмонд зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1492 оны энэ өдөр Христофор Колумб Гаитигийн эрэгт хүрчээ.

1766 онд Лондон хотод “Кристис” дуудлага худалдааны ордон нээгдэв.

1935 оны энэ өдөр Мэри МакЛауд Өнгөт арьст эмэгтэйчүүдийн үндэсний зөвлөлийг үүсгэн байгуулсан байна.

1937 оны энэ өдөр Японы цэргүүд Хятадын Нанкин хотыг эзлэв.

1941 оны энэ өдөр Их Британи улс ЗСБНХУ-ын эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоохоос татгалзсаных нь дараа Финланд, Унгар, Румынд дайн зарлажээ.

1952 оны энэ өдөр Лондонд олон мянган хүний амь насыг авч одсон их утаа эхэлсэн байна.

1991 оны энэ өдөр тусгаар тогтносон Украин улсын анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук албан ёсоор үүрэгт ажилдаа оржээ.

2015 онд Уур амьсгалын өөрлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрийг батлав

2017 оны энэ өдөр Олон улсын олимпын хороо Оросын тамирчид 2014 оны олимпын наадамд сэргээш хэрэглэсний төлөө Оросын олоимпын хорооны үйл ажиллагааг түр түдгэлзүүлжээ.

2020 оны энэ өдөр Японы “Хаябуса -2” хөлөг дэлхийд Рюгү солирын дээжийг авчирчээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top