Корнеллд суралцаж байсан Монгол оюутныг хүчингийн хэрэгт буруутай гэж үзлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүхээс “Корнелл”-ийн их сургуульд суралцаж байсан Монгол Улсын харьяат Э.Билгүүнийг хүчингийн хэрэгт буруутай гэж үзлээ. Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эхэлж, 24-ний өдөр шийдвэр гаргасан байна.

Э.Билгүүн нь 2024 оны есдүгээр сарын 1-ний өглөө Корнеллийн их сургуулийн оюутны хотхонд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, улмаар есдүгээр сарын 12-ны өдөр баривчлан саатуулсан байна. Мөрдөн байцаалтын үр дүнд түүнийг бусдын орон сууцанд хулгайгаар нэвтэрч, биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хүчингийн хэрэг үйлдсэн болохыг тогтоосон юм.

Шүүх бүрэлдэхүүн түүнийг нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг, хоёрдугаар зэргийн хулгайн хэрэгт буруутай гэж үзсэн байна. Түүнд ял оноох шүүх хурал 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр товлогджээ.

Корнеллийн их сургуулийн оюутнуудын “Cornelians Only” инстаграм хуудаст мэдээлснээр Э.Билгүүн нь Дархан-Уул аймгийн харьяат “Томужин” альтернатив сургуулийн төгсөгч бөгөөд Олон улс ба нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцдаг, 2027 оны төгсөлтийн ангийн оюутан байжээ. Мөн 328 мянган ам.долларын бүрэн тэтгэлэг авсныг ч дурдсан байна. Хэрэг үйлдэхээсээ өмнө Корнеллийн их сургуулийн “Капитал” клубийн дэд ерөнхийлөгч, “Хутли боловсрол” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг нийгмийн идэвхтэй оюутан байжээ.

Шүүхийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар нэгдүгээр зэргийн хүчин болон хоёрдугаар зэргийн хулгайн хэрэг нь холбооны хуулиар 25 жилийн ялтай аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.109.0.128) 2 цагийн өмнө

zorilgoo martsan uher shorond amdral aa ungruuh gej tursun yum bizdee

0  |  0
DR. ADITYA(197.211.63.21) 2 цагийн өмнө

\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Top