Г.Дашням: "20 минут"-ын ухаалаг хотын төлөө ИЛҮҮ ХУРДАН ажиллана

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 11

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ганзоригийн Дашням сурталчилгааны ажлаа эхлүүлээд байна. 

Сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр тэрээр "Өнөөдрийн сүүлийн уулзалтаараа Чингэлтэй дүүргийн 1,2,3 дугаар хорооны иргэдтэйгээ уулзлаа. Мөн л худалдаа үйлчилгээний төв ихтэй, замын хөдөлгөөний болон хүн амын нягтаршил ихтэй, олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг учраас саад бэрхшээл, шийдэх ёстой асуудлууд ихтэй хороод юм.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо гэхэд дүүргийн хэмжээний нийт гэмт хэргийн гаралтын 10% нь энэ хороонд үйлдэгддэг, түүнчлэн зах худалдааны төвүүд, аж ахуйн нэгжээс үүдэлтэй хог хаягдлын асуудлууд тулгарч байгаа зэрэг олон асуудлууд байна. Энэ асуудлууд жижиг асуудал юм шиг хэрнээ иргэдийн аж амьдралд маш том дарамт стресс нэмж буй хүчин зүйлүүд юм.

Хог хаягдлын менежментийг ухаалагаар удирддаг жишиг дэлхий нийтэд бий болсон, гэмт хэргээс камерын хяналтын тусламжтайгаар урьдчилан сэргийлэх боломж орчин үед 100% бүрдсэн гээд эдгээр бүх саад бэрхшээлийг технологиор шийдэх бүрэн боломжтой болсон.

"20 минут"-ын ухаалаг хотын төлөө ИЛҮҮ ХУРДАН ажиллах болно" гэлээ. 

 

 

Top