Конгогийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг мөнгө завшсан хэрэгт буруутгав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 09

 

Конгогийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жан-Гай Блэйз Майоласыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос олгосон 1.3 сая ам.долларыг хувьдаа завшиж, шамшигдуулсан хэрэгт буруутгажээ.

Энэхүү 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтад эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт тусгайлан зориулсан 500 мянган ам.доллар ч багтжээ.

Конгогийн нийслэл Браззавилийн шүүхэд Жан-Гай Блэйз Майоласыг тус хэргийн дагуу энэ долоо хоногт дуудаж, хуурамч бичиг баримт үйлдсэн болон ихээхэн хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргийг нь шүүж эхэлжээ. Тэрбээр өөрийн мэдлийн хэд хэдэн компани нээж, түүгээрээ хөлбөмбөгийг хөгжүүлэх хөтөлбөрт зориулан олгосон их мөнгийг шилжүүлэн, хувьдаа ашиглаж байсан гэнэ. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард баривчлан хорьсон бөгөөд шүүхээр одоо оруулж байгаа нь энэ юм.

Эмэгтэйчүүдийн хөмбөмбөгт тусгайлан олгосон 500 мянган ам.доллароос ердөө 20 мянгыг нь зохих чиглэлийнх нь дагуу зарцуулсан бөгөөд бусдыг нь завшжээ. Мөн Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн бааз барих ажилд 800 мянган ам.доллар олгосон ч ажлаа дөнгөж эхлүүлээд зогссон тул одоо балгас болж, нурж унасан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(174.220.146.74) 2025 оны 07 сарын 10

Manaid bol munguur ni Ulsiin Ih Hurliin gishuun bolson hun baigaa shdee

0  |  0
Zochin(174.220.146.74) 2025 оны 07 сарын 10

Manaid bol munguur ni Ulsiin Ih Hurliin gishuun bolson hun baigaa shdee

0  |  0
zzochin(59.153.112.109) 2025 оны 07 сарын 09

manai khulgaichdyn khereg yagaad chimeegui bolchikhowoo

0  |  0
Зочин(202.126.90.109) 2025 оны 07 сарын 09

Манайтай л адилхан газар байна даа, кк

0  |  0
Top