ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныханд амьдрал гэнэтийн бэлэг барина

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 16

Хонь

Бүх зүйл сайхнаар төгсдөг нь сайхан гэсэн бодолтой орондоо орно. Сайхан өглөө угтаж, өдөр нүд ирмэх зуур өнгөрч, үдшийг тайван орчинд өнгөрүүлнэ. Ургамал тарих, суулгахаас татгалзсан нь дээр.

Үхэр

Өнөөдөр нулимс унага. Гэхдээ баярын нулимс. Өнөөдөр өөртөө залхуурах боломж олго. Үүний төлөө хэн ч таныг зэмлэхгүй. Удирдлагын зүгээс шударга бус хандаж магадгүй.

Ихэр

Өнөөдөр амьдралынхаа хамгийн үнэтэй бэлгийг авч магадгүй. Харамсалтай өнөөдөр таны зөн совин танд туслахгүй. Хайртай хүнтэйгээ ярилцахыг оролдсон ч тэр таныг сонсохгүй.

Мэлхий

Бага зэрэг тэнэг зүйл хийхэд гэмгүй. Танд баяр, хөөр авчирна. Эсрэг хүйстнээ хараад толгойгоо алдав. Замын дундаас бүхнийг хаяхаас залхахгүй л байна уу? Хэдэн ч ялалтыг алдав.

Арслан

Ямар нэгэн онцгой зүйл хайж байсан бол өнөөдөр заавал олно. Өнгөрсөнд харамсдаггүй. Болсон юм болсон тул биеэ барь. Өөрийн бодлоо өөртөө үлдээсэн нь дээр.

Охин

Ямар нэгэн тэмцээнд орох боломж гарвал бүү татгалз. Та өнөөдөр маргаангүй ялагч болно. Таны өмнөөс шийдвэр гаргах гэж оролдоно. Гэхдээ ийм туслалцаа хэрэгтэй гэдгийг сайтар бодоорой. Төлөвлөгөөг нь нураах нөхцөл байдал үүсэж болзошгүй.

Жинлүүр

Инээд нас уртасгадаг. Харин танд өнөөдрийн үйл явдлыг даван туулахад тус болно. Бусдад атаархтлаа доош орох хэрэггүй. Яарвал даарна.

Хилэнц

Та бүгдийг зөв хийж байна. Тиймээс замаасаа буцах хэрэггүй. Харин үдэш  зурагтынхаа өмнө будан дээрээ амсхийгээд ав. Таныг мэхэлж байгаа юм шиг санагдана. Бусадтай маргалдахаас зайлсхийгээрэй.

Нум

Найз нөхөд нь энэ өдрийг гэрэлтүүлнэ. Өнөөдөр та уцаартай байх талтай. Азыг хажуугаас нь харна.

Матар

Дурласан матрынхныг аз ивээнэ. Хайртай хүнтэйгээ хамт амьдрах эсэхээ шийднэ. Шинийг эхлүүлэхэд тохиромжгүй өдөр. Хэлэх үгээ сайтар бодож байгаарай. Ойр дотнын хүнээ санамсаргүй гомдоох вий.

Хумх

Бодит асуудалтай тулгарсан мэт санагдавч өөр талаас нь харвал инээдэмтэй болохыг нь ойлгоно. Өнөөдөр толгойд нь орж ирэх санаа бодолд ач холбогдол өгөх хэрэггүй.

Загас

Бусдад эргэлзэж, болгоомжтой ханддаг зангаа түр хугацаанд март. Тэгвэл амьдрал танд мөрөөдөж ч байгаагүй гэнэтийн бэлэг барина. Бусдыг шүүх гэж бүү яар. Бусдын үгийг буруугаар эргүүлж, тэмээн чинээ зүйлийг тэнгэрийн чинээ болгов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu